You are here: Home

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Ховд аймагт "Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөл" байгуулжээ
Бичсэн admin1   
2017 оны 5-р сарын 22, Даваа гариг, 06:34

Аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн А 100 дугаар захирамжаар Газар хөдлөлт гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийг 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Үүнтэй холбоотойгоор Монгол улсын Шадар сайдын удирдамжийн дагуу ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан ажлын хэсэг гамшгаас хамгаалах төр, засгийн бодлого шийдвэрийг орон нутгийн захиргааны байгууллагад танилцуулах, газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай дэд зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, бодлогын болон мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөр Ховд аймагт ажиллаж байна. Тус ажлын хэсэг өнөөдөр Ховд аймгийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг хийлээ. Түүнчлэн аймгийн төвийн нийтийн орон сууц, олон нийтийн зориулалтын барилга, байгууламжийн чанар, газар хөдлөлтөд тэсвэрлэх байдлын урьдчилсан үзлэгтэй танилцаж, дахин төлөвлөлт хийх үүрэг чиглэл өгсөн байна.

 
Ховд кросс-2017 бүх нийтийн гүйлтэд 20 гаруй байгууллагын 300 гаруй тамирчид оролцлоо
Бичсэн admin1   
2017 оны 5-р сарын 20, Бямба гариг, 07:57

Дэлхий нийтэд чимээгүй тахал хэмээн нэрлэгдээд байгаа хөдөлгөөний хомсдол, хэт таргалалтын өвчин ихэссэнтэй холбогдуулан Монгол улсын Засгийн газар, Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-аас хамтран улсын хэмжээнд бие бялдарын сорилын түүвэрчилсэн судалгааг 4 дүгээр сараас 5 дугаар сарын 1-ний хооронд явуулсан. Дээрх судалгаагаар хөдөлгөөний хомсдолд бага өртсөн аймгуудад төвийн бүсийн аймгууд оржээ. Ховд аймгийн тухайд энэ судалгаанд 2000 гаруй хүн хамрагдсан байна. Судалгааны дүнгээр Ховд аймгийн нийт иргэдийн 10 орчим хувь нь хөдөлгөөний хомсдолтой нь тогтоогджээ. Тэгвэл дасгал хөдөлгөөн нь  бүх нийтийн эрүүл мэнд, урт удаан наслахын үндэс суурь гэж үзэн нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх ажлыг түлхүү зохион байгуулахад Ховдчууд анхаарч байна. Тухайлбал өнөөдөр Ховд аймгийн ЗДТГ, аймгийн БТС-ын газар, Жаргалант сумын ЗДТГ, Ховд аймгийн ЦГ, Ахмад эмэгтэйчүүдийн Сүүн сэтгэл холбоод хамтран “Ховд кросс 2017” бүх нийтийн гүйлтийг 3 насны ангилалаар амжилттай зохион байгууллаа.

 
“Бизнес эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулна
Бичсэн admin1   
2017 оны 5-р сарын 19, Баасан гариг, 12:00

Ховд аймгийн хөгжлийн стратеги, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих аймгийн дэд хөтөлбөр, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх ажлын хүрээнд “Бизнес эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбоотойгоор аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Энэхүү хурлаар “Бизнес эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөн” зохион байгуулах хөтөлбөр, бэлтгэл ажлын төлөвлөгөө, зохион байгуулах арга хэмжээний зардал гаргах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. “Бизнес эрхлэгчдийн аймгийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулсанаар төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, биенес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх замаар шинэ техник, технологи бүхий худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой юм.

 
Дэлхийн эмч нарын өдрийг “Хөдөлгөөн ба эрүүл мэнд” сэдвийн хүрээнд тэмдэглэв
Бичсэн admin1   
2017 оны 5-р сарын 19, Баасан гариг, 11:54

Жил бүрийн тавдугаар сарын 19-ны өдрийг “Дэлхийн өрхийн эмч нарын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг байна. Ингэснээр дэлхий дахинд эрүүл мэндийн салбарт өрхийн эмч нарын үүрэг, хувь нэмрийг тодотгосон чухал ач холбогдолтой юм. Энэ өдрийг Ховд аймгийн өрхийн ЭМТ-ийн эмч мэргэжилтнүүд “Хөдөлгөөн ба эрүүл мэнд” сэдвийн хүрээнд аймгийн төв талбайд иргэдэд үйлчилж, үйл ажиллагаагаа сурталчилан эхлүүллээ. Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр нар оролцож Дэлхийн өрхийн эмч нарын өдрийн мэндчилгээ дэвшүүлэв.

 
БОЭТ-ийн тусламж үйлчилгээний чанар, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ
Бичсэн admin1   
2017 оны 5-р сарын 19, Баасан гариг, 09:41