You are here: Home Мэдээ мэдээлэл Үйл явдлын мэдээ Бог малын мялзан өвчинтэй холбогдуулан 10 хоногийн хорио цээр тогтоолоо

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Бог малын мялзан өвчинтэй холбогдуулан 10 хоногийн хорио цээр тогтоолоо
2016 оны 9-р сарын 13, Мягмар гариг, 07:26

Сар бүр бүх аймгийн удирдлагуудтай хийдэг Засгийн газрын ээлжит цахим хурал боллоо. Энэ удаа ХХААҮЯ-ны сайд П.Сэргэлэн өвөлжилтийн бэлтгэл ажил болон аймгуудад дэгдээд буй малын гоц халдварт өвчний талаар мэдээлэл солилцов. Уг хуралд нийт 19 аймаг оролцсон бол манай аймгаас аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, ХБХ-ын дарга Б.Бат-Очир, ХХААГ-ын дарга Я.Баатарзориг болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Манай аймгийн энэ удаагийн хуралд ярьсан гол асуудал бол Олон улсын хорио цээрийн ангилалд багтах малын гоц халдварт бог малын мялзан төст өвчин Ховд аймгийн 11 сумын 36 багийн 59 голомтод гарсан байна. Аймгийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон захирамж, мөн шуурхай ажлын хэсэг байгуулсан захирамж, аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоосон захирамжууд гараад холбогдох байгууллага, хэлтэс агентлагууд ажилдаа ороод байна.

 

Уг өвчин нь өвчилсөн малын нулимс, хамрын гоождос, ханиалгын цацдас, баас, тэжээл, ус, агаар, амьсгал болон бүхийл боломжит хэлбэрээр халдвар тархдаг. Бог малын мялзан, мялзан төст өвчин нь голцуу ямаа, хонь цаашлаад зээр гөрөөс, далд хэлбэрээр тэмээ үхэр гахай өвчлөх боломжтой


Энэхүү өвчнөөр өвчилсөн малын хамрын гоождос ихсэж, булингартай шар өнгөтэй болох, хамар тагларч амьсгал давхцах, өндөр хэмээр халуурах, нулимс их гарч нуухтах, уруул буйл хэл толгойн салстан бүрхүүл хөөж бамбайх зэрэг шинж тэмдэг үзүүлдэг. Гоц халдварт өвчин гарсны улмаас ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Саулегээр ахлуулсан мэргэжлийн баг манай аймагт хоёр өдрийн турш ажиллаж шаардлагатай, шуурхай арга хэмжээг авав.
Уг өвчний шинж тэмдэг анх гуравдугаар сард Булган сумын нутагт илэрч, наймдугаар сард бог малын мялзан, мялзан төст өвчин гэдэг нь эцэслэн тогтоогдсон. Үүнтэй холбогдуулан аймгийн онцгой комисс 2 удаа хуралдаж, 10 хоногийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хорио цээр тогтоолоо. Энэ хүрээнд малын мах, сүүг өвчин гараагүй сумдаас ченжүүдтэй хамтран нэвтрүүлэхээр шийдвэрлээд байна.

 

Сэтгэгдэл нэмэх


Security code
Refresh

Find us on Facebook
Follow Us