You are here: Home Мэдээ мэдээлэл Үйл явдлын мэдээ Манай аймагт урьдчилсан байдлаар 3,2 сая мал өвөлжинө

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Манай аймагт урьдчилсан байдлаар 3,2 сая мал өвөлжинө
2016 оны 9-р сарын 14, Лхагва гариг, 06:49

Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах Засгийн газрын тогтоол, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга Д.Галсандондог захирамж гарган хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
2016-2017 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргасан бөгөөд 8 дугаар сарын 20-ны байдлаар зуншлага нийт нутгийн 70 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд зэрэг байгаа судалгаа гарчээ. Ирэх өвөл урьдчилсан байдлаар манай аймагт нийт 3,2 сая орчим мал өвөлжих урьдчилсан тооцоо гарч байна.

 

Энэ онд хадлан тэжээл бэлтгэх албан даалгавар, цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдох үед хэрэглэх сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх доод хэмжээг тогтоон өгч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.. Аймгийн хэмжээгээр 60,4 мянган тн байгалийн хадлан бэлтгэхээс 37,4 мянган тн байгалийн хадлан бэлтгэж, 61,9 хувьтай байна. Хадлангийн гол бүс нутаг болох Хар ус нуурын орчимд усны төвшин ихэссэнтэй холбоотойгоор нуурт орж хадлан хийх бололцоогүй болсон аж. Мөн энэ онд 4982 малчин, мал бүхий иргэдийн 53,5 тн тэмээний ноос, 952,9 тн хонины ноосны урамшуулалд 1060,1 сая төгрөгийн урамшуулал олгуулахаар материалыг хүлээн авч ХХААХҮЯ-ны Мал хамгаалах санд хүргүүлэхэд бэлэн болоод байна.
Намрын ургац хураалтанд 272 бага, дунд оврын трактор, 150 гаруй хөдөө аж ахуйн машин механизм, 3000 гаруй тариаланчид ажиллаж байгаа аж..
Хаврын тариалалтаар үр тариа 140 га, төмс 672 га, хүнсний ногоо 662 га, малын тэжээлийн ургамал 430,5 га талбайд тус тус тариалалт хийснээс ургац хураалт есдүгээр сарын 10-ны байдлаар үр тариа 75 га-гаас 67,5 тн, төмс 350 га-гаас 5600 тн, хүнсний ногоо 380 га-гаас 4940 тн, малын тэжээлийн ургамал 250 га-гаас 590 тн, нийт 1055 га-гаас 11197,5 тн ургац хураасан дүнтэй байна.

 

 

Сэтгэгдэл нэмэх


Security code
Refresh

Find us on Facebook
Follow Us