You are here: Home Мэдээ мэдээлэл Үйл явдлын мэдээ Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болов

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болов
2016 оны 9-р сарын 16, Баасан гариг, 02:50

2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн зохион байгуулж, аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, ХХААГ-ын дарга Т.Баатарзориг, ХЗХ-ийн дарга Б.Мөнхбат нар оролцож албан байгууллага, сургууль, цэцэрлэгүүдийн дарга, захирал, эрхлэгч нарт өвөлжилтийн бэлтгэл ажлыг хугацаанд нь сайтар хангах, бог малын халдварт мялзан төст өвчний хорио цээрийн дэглэмийг чанд сахих талаар мэдээлэл, үүрэг чиглэл өгөв.

 

 

Бог малын мялзан өвчин манай аймгийн 11 сумын 39 багт гарч аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ үед хэрхэн ажиллах талаар албан байгууллагын удирдлагуудад зөвлөгөө өгөв. Учир нь өвчний халдварын голомт бүхий газар мэргэжлийн хүмүүс томилогдон ажиллаж байгаа хэдий ч албан байгууллага болон энгийн иргэдийн дэмжлэг, хорио цээрийн дэглэмийг хатуу сахих нь өчвин цаашид тархахгүй байхад хамгийн чухал дэмжлэг болох юм.
Өнөөдрийн байдлаар уг өвчин нийт 11 сумын 39 багийн 868 өрхөд 69 голомт үүсгэсэн бөгөөд мэргэжлийн хүмүүсээр ахлуулсан 9 баг өвчний голомт нутгуудад ажиллаж байна. Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж хорио цээр тогтоосон 10 хоногт хорио цээр бүхий сумд руу явахгүй байх, шаардлагатай тохиолдолд ариутгал хийлгэж явах, өвчин гараагүй Зэрэг, Дарви, Манхан, Цэцэг, Чандмань, Алтай сумаас гарал үүслийн бичиг бүхий малыг зөвхөн тээврийн хэрэгслээр тээвэрлэн оруулах, хотод худалдаа, хувийн хэрэгцээний зориулалтаар оруулж ирсэн бүх малыг “Жаргалант шанд” ХХК-ний мал нядалгааны цэгт нядлуулж хэрэглэх ёстой.
Харин хүнсний ногоог аймгийн төв рүү ариутгаж оруулах шийдвэр гаргав. Учир нь хүнсний ногоог тариалахдаа хашаалж, тор татсан газар тарьдаг учир өвчний халдвар тархсан магадлал багатайгаас гадна шийгуа, амтат гуа, улаан лооль зэрэг хүнсний ногоо хадгалалтын хугацаа хэтэрч амархан мууддаг  учир ийм арга хэмжээ авч байгаа аж.
Хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах Засгийн газрын тогтоол, Хүнс, хөдөө аж ахуйн сайдын албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга Д.Галсандондог захирамж гарган хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
2016-2017 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргасан бөгөөд 8 дугаар сарын 20-ны байдлаар зуншлага нийт нутгийн 70 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд зэрэг байгаа судалгаа гарчээ. Ирэх өвөл урьдчилсан байдлаар манай аймагт нийт 3,2 сая орчиммал өвөлжих урьдчилсан тооцоо гарч байна. Энэ онд хадлан тэжээл бэлтгэх албан даалгавар, цаг агаарын хүндрэл, болзошгүй гамшиг тохиолдох үед хэрэглэх сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх доод хэмжээг тогтоон өгч хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Аймгийн хэмжээгээр 60,4 мянган тн байгалийн хадлан бэлтгэхээс 37,4 мянган тн байгалийн хадлан бэлтгэж, 61,9 хувьтай байна. Хадлангийн гол бүс нутаг болох Хар ус нуурын орчимд усны төвшин ихэссэнтэй холбоотойгоор нуурт орж хадлан хийх бололцоогүй болсон аж.
Мөн энэ онд 4982 малчин, мал бүхий иргэдийн 53,5 тн тэмээний ноос, 952,9 тн хонины ноосны урамшуулалд 1060,1 сая төгрөгийн урамшуулал олгуулахаар материалыг хүлээн авч ХХААХҮЯ-ны Мал хамгаалах санд хүргүүлэхэд бэлэн болоод байна.
Намрын ургац хураалтанд 272 бага, дунд оврын трактор, 150 гаруй хөдөө аж ахуйн машин механизм, 3000 гаруй тариаланчид ажиллаж байгаа аж..
Хаврын тариалалтаар үр тариа 140 га, төмс 672 га, хүнсний ногоо 662 га, малын тэжээлийн ургамал 430,5 га талбайд тус тус тариалалт хийснээс ургац хураалт есдүгээр сарын 10-ны байдлаар үр тариа  75 га-гаас 67,5 тн, төмс 350 га-гаас 5600 тн, хүнсний ногоо 380 га-гаас 4940 тн, малын тэжээлийн ургамал 250 га-гаас 590 тн, нийт 1055 га-гаас 11197,5 тн ургац хураасан дүнтэй байна.

 

Сэтгэгдэл нэмэх


Security code
Refresh

Find us on Facebook
Follow Us