You are here: Home Мэдээ мэдээлэл Үйл явдлын мэдээ Дулааны алдагдал бууруулах төслийн хүрээнд засвар хийсэн 3-р цэцэрлэг нээлтээ хийв

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Дулааны алдагдал бууруулах төслийн хүрээнд засвар хийсэн 3-р цэцэрлэг нээлтээ хийв
2016 оны 9-р сарын 16, Баасан гариг, 02:54

Германы “Эрчим хүчний үр ашиг” төслийн хүрээнд дулааны алдагдал бууруулах засварыг зургадугаар сарын 25-наас есдүгээр сарын 15-ны хооронд хийсэн 3-р цэцэрлэг нээлтээ хийлээ. Уг нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, БСГ-ын дарга М.Пүрэвхүү, ИТХ-ын төлөөлөгч Б.Болорцэцэг, 3-р цэцэрлэгийн эрхлэгч Ц.Ганцэцэг, “Хатан түнгэл” ХХК-ийн захирал Д.Энхжаргал болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.


Анх 1989 онд нээлтээ хийж байсан уг цэцэрлэг 27 багш ажилчинтай, 7 бүлгийн 198 хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж байна. Засвар хийхээс өмнө дулааны маш их алдагдалтай, багш, хүүхдүүд даарч, хичээллэх боломжгүй байсан бол энэхүү засварыг хийснээр дулаан алдагдлыг 50 хүртэл хувь бууруулах боломжтой болж байгаагаараа онцлог юм. Уг засварын ажлыг нийт 270 сая төгрөгийн төсөвт өртөгтэй хийсэн бөгөөд Германы “Эрчим хүчний үр ашиг” төслөөс 70 хувь, ОНХС-аас 30 хувийг нь гаргасан байна.
 

Сэтгэгдэл нэмэх


Security code
Refresh

Find us on Facebook
Follow Us