You are here: Home

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Ховд кросс-2017 бүх нийтийн гүйлтэд 20 гаруй байгууллагын 300 гаруй тамирчид оролцлоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн admin1   
2017 оны 5-р сарын 20, Бямба гариг, 07:57

Дэлхий нийтэд чимээгүй тахал хэмээн нэрлэгдээд байгаа хөдөлгөөний хомсдол, хэт таргалалтын өвчин ихэссэнтэй холбогдуулан Монгол улсын Засгийн газар, Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ-аас хамтран улсын хэмжээнд бие бялдарын сорилын түүвэрчилсэн судалгааг 4 дүгээр сараас 5 дугаар сарын 1-ний хооронд явуулсан. Дээрх судалгаагаар хөдөлгөөний хомсдолд бага өртсөн аймгуудад төвийн бүсийн аймгууд оржээ. Ховд аймгийн тухайд энэ судалгаанд 2000 гаруй хүн хамрагдсан байна. Судалгааны дүнгээр Ховд аймгийн нийт иргэдийн 10 орчим хувь нь хөдөлгөөний хомсдолтой нь тогтоогджээ. Тэгвэл дасгал хөдөлгөөн нь  бүх нийтийн эрүүл мэнд, урт удаан наслахын үндэс суурь гэж үзэн нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх ажлыг түлхүү зохион байгуулахад Ховдчууд анхаарч байна. Тухайлбал өнөөдөр Ховд аймгийн ЗДТГ, аймгийн БТС-ын газар, Жаргалант сумын ЗДТГ, Ховд аймгийн ЦГ, Ахмад эмэгтэйчүүдийн Сүүн сэтгэл холбоод хамтран “Ховд кросс 2017” бүх нийтийн гүйлтийг 3 насны ангилалаар амжилттай зохион байгууллаа.

“Ховд кросс- 2017” бүх нийтийн гүйлтийн арга хэмжээнд Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийт, хүүхэд залуус, оюутан сурагчдын төлөөлөл болсон 300 гаруй хүн хамрагдсан байна. Тэмцээнд 22-оос доош насны эрэгтэй эмэгтэй тамирчид 10 км, 23-40 насны эрэгтэй эмэгтэй тамирчид 7 км, 41-нээс дээш насны эрэгтэй эмэгтэй тамирчид 5 км-ийн зайнд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. “Ховд кросс-2017” бүх нийтийн гүйлтэд амжилттай оролцсон байгууллагуудын тамирчидад Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Д.Галсандондог, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, аймгийн БТС-ын газрын дарга н.Цэдэнбал нар шагнал гардуулж баяр хүргэлээ.

Ховд аймгийн БТСГ-ын түүхт 70 жил, Ховд аймгийн ахмад эмэгтэйчүүдийн Сүүн сэтгэл холбоо үүсэн байгуулагдсаны түүхт 15 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан аймгийн БТСГ, Сүүн сэтгэл холбоод хамтран Ховд кросс-2017 гүйлтийн тэмцээнд оролцогчдод хийн дасгал хөдөлгөөн заан, бүх нийтээрээ дасгал хөдөлгөөнийг тогтмол хийж идвэхитэй амьдрахыг уриаллаа. БТСГ-ын төлөвлөгөө ёсоор 5 сарын 1-ээс 8 сарын 1-ны хүртэл “Эртэч Ховд” аяныг зарлаад байгаа бол цаашид бүх нийтийн явган аялал, дугуйн аялал, өглөөний гүйлт, чөлөөт алхалт, дасгал хөдөлгөөн, бүх нийтийн кросс зэрэг олон нийтэд хандсан арга хэмжээнүүдийг тогтмолжуулан зохион байгуулахаар төлвлөөд байна.

 
Find us on Facebook
Follow Us