Валютын ханш (ХААН Банк)
Цаг агаарын мэдээ
ЗДТГазар
7043-1111
МОНГОЛ БАРАА
ЦЭРГИЙН ШТАБ |
![]() А.ЭРДЭНЭЧУЛУУН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГА, ХУРАНДАА Өрөөний №308 утас 99435670 Е-майл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. Батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутагт хариуцна. Батлан хамгаалах удирдлага төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулж батлуулах, цэргийн жинхэнэ албанд татах, халах, цэргийн техникийн тоо бүртгэл явуулах ажлыг зохион байгуулах, тодотгол хийх, дайчилгааны даалгавар хангах, нууц хадгалалт хамгаалалтанд хяналт тавих, улсын хил хамгаалалтанд дэмжлэг үзүүлэх, цэргийн сургуульд суралцах бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах, анги салбарт гэрээгээр алба хаахыг хүсэгчдийг элсүүлэх, дайчилгааны бэлтгэл үүрэгтнийг сургах, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаагчдыг сургах, дуйцүүлэн хаагчдыг алба хаалгах, халах асуудлыг шийдвэрлэх. Удирдлагыг үнэн зөв оновчтой мэдээллээр хангах, харъяа байгууллагуудынхаа ажилтнуудыг мэргэжлийн арга зүйгээр хангах.
Б.БАТМӨНХ ТОО БҮРТГЭЛИЙН ОФИЦЕР, ДЭД ХУРАНДАА Өрөөний №306 утас 94257071, 98657071 E-мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. Батлан хамгаалах салбарын бодлого, хууль тогтоомж тушаал, шийдвэрийг хэрэгжүүлэх, сурталчлах Цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах, цэрэг техникийн тоо бүртгэлийг хөтлөх, мэдээ тайлан гаргах, дайчилгааны төлөвлөгөөний дагуу оногдуулан данслах, дайчилгааны даалгаврыг хөтлөх, тодотгох, бэлэн байдлыг хангах, сургалт явуулах, цэргийн үүрэгтний шилжилт хөдөлгөөн, иргэдийн өргөдөл, лавлагаа хадгалалт, хамгаалалт, бүртгэлийг хөтлөх, архивын ажлыг эрхлэх, шаардлагатай тайлан мэдээг ААН, байгууллагуудаас гаргаж, нэгтгэн танилцуулах, цэргийн үүрэгтний шилжилт хөдөлгөөнд хяналт тавих бүртгэх, нууцын хадгалалт, хамгаалалтыг хариуцах, цахим мэдээллийн санг бүрдүүлж аюулгүй байдлыг хангаж ажиллах, мэдээ тайланг гаргаж холбогдох газар, хэлтэст явуулах, дүйцүүлэх албаны сургалтыг явуулах, дайчилгааны сургалтыг зохион байгуулж явуулах, иргэдийн өргөдөл, санал гомдлыг хүлээн авч шийдвэрлүүлж хариу өгөх. |
Мэндчилгээ

Мэдээллийн технологийн шинэ эринтэй хөл нийлүүлэн алхаж байгаа эрхэм тантай Ховд аймгийн албан ёсны вэб сайтаараа дамжуулан уулзаж байгаадаа баяртай байна. Баруун бүсийн тулгуур төв болсон Ховд нутгийн минь үзэсгэлэнт сайхан байгаль, хөдөлмөрч бүтээлч олон ястан зон олны минь ажил амьдралын арвин баялаг түүх соёл, төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, бодлого шийдвэр зэрэг Ховд нутагтай холбоотой мэдээ, мэдээллийг энэхүү цахим хуудаснаас олж авна гэдэгт итгэл төгс байна. Ховд аймгийн маань албан ёсны вэб сайтаар зочилж байгаа эрхэм таны ажил үйлс өөдлөн дэвжиж, амьдрал ахуй нь ямагт цэцэглэж байхын өлзийтэй ерөөлийг олон ястан ард түмнийхээ өмнөөс дэвшүүлье
ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАЛСАНДОНДОГ
Зар мэдээ
Санал асуулга
ТАХ-ийн анкет татах
ТАХ-ИЙН АНКЕТ ТАТАЖ АВАХТунгалаг Буянт