ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Говь-Алтай аймгийн Дарви сумын Дарвийн нуруу, Тонхил сумын нутаг Зүйлийн нурууг дамжин Ховд аймгийн Цэцэг сумын Хажинга, Дарви сумын Дарвийн нуруу, Сутай уулын орчмоор 1979-1980 онд олон улсын хөл хориот гоц халдварт өвчин тарваган тахлын нян удаа дараа илэрч байсан тул уг өвчинтэй тэмцэх байгууллага байгуулах тухай БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1980 оны 3 сарын 7-ны өдрийн 78 тоот нууц тогтоол гарч улмаар Ховд аймагт 8-р сарын 20-ны өдөр ГАХӨЭССтанцыг байгуулах тухай аймгийн Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргааны тогтоол, Эрүүлийг Хамгаалах Газрын даргын тушаалыг гаргуулж 8 хүний орон тоотой анх байгуулагдсан.
Одоо Зоонозын өвчин судлалын төв нэртэй, амьтан судлал, Санхүү-аж ахуйн тасаг, Лабораторийн гэсэн 3 тасагтай. Захиргаа аж ахуйн тасаг нь менежер, ня-бо, нярав, сургалт хариуцсан мэргэлжилтэн, статистикч, сахиул гэсэн ажилтантай санхүү хангалтыг хариуцан ажилладаг.
Тус байгууллага нь 18 ажилтантай, 4-н хүн ажил хавсран хийж байгаа ба нийт 22 орон тоотой ажил үүргээ гүйцэтгэж байна.
Нийт ажилтнаас шинжлэх ухааны магистр-4, бакалавр-5, тусгай дунд боловсролтой-2, бүрэн дунд боловсролтой-5, бүрэн бус дунд боловсролтой-2 ажилтан байна.
Эрхэм зорилго:
Байгалийн голомтот халдварт өвчний эрсдэлгүй орчныг бүрдүүлэн, дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар хүний өвчлөл, эндэгдлийг бууруулна.
Стратегийн зорилго:
- Байгалийн голомтот халдвар өвчнийг тандах
- Байгалийн голомтот халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх
- Байгалийн голомтот халдварт өвчнийг оношлох, судлах, эрсдлийг багасгах
Эрхэмлэх үнэт зүйл:
- Эрүүл энх, ажлын бүтээмж өндөр байх
- Нэгдмэл удирдлага, арга зүйтэй байх
- Ёс зүй, хариуцлагыг дээдэлсэн, хүнлэг энэрэнгүй, зөв харилцаа хандлагатай байх
- Тусламж үйлчилгээ нь шуурхай, хүртээмжтэй аюулгүй байх
- Үйл ажиллагаа нь тогтвортой, үр дүнтэй нээлттэй байх
Ажиллах зарчим:
- Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэргүүлэх чиглэл болгох
- Өндөр мэргэшсэн, чадварлаг эмч, эмнэлгийн мэргэжилтнээр хангагдах
- Нөөцийг оновчтой, үр дүнтэй ашиглах
- Үйл ажиллагаа нь байгалийн голомтот халдварт өвчний эрсдэлгүй орчныг бүрдүүлж, хүн амыг сэргийлэхэд туслах
ЗӨСТ-ийн үйл ажиллагааны онцлог

“БГХӨ-ний халдвар хамгааллын дэглэмийн заавар”-ын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг тусгай дэглэмт байгууллага.
Тус байгууллага 33 жилийн хугацаанд Ховд аймгийн нутагт (1981-2013) байгалийн голомтот шинэ ба сэргэн тархаж буй халдварт 14 өвчнийг илрүүлээд байна.
Үүнд:
1.Тарваган тахал-(PESTIS). ICD-9 020; ICD-10 A20.
2. Галзуу- (RABIES) (Хидрофоби). ICD-9 071; ICD-10 A82.
3.Листериоз-(LISTERIOSIS) ICD-9027.0; ICD-10 G32.
4. Эризипелойд- Erysipelothrix rhusiopathiae
5.Лептоспироз-(LEPTOSPIROSIS). ICD-9 100; ICD-10 A27
6. Шүлхий-Picornoviridae
7. Баруун нилийн халдвар- (West Nile Fever) ICD-10 A92.
8.Шувууны томуу- (INFELUENZA) ICD-9 487, ICD-10 J.108 J11.
9. Ку-халуурал-(Q FEVER) ICD-9 083.0; ICD-10 A78.
10. Хулгана тахал-(TULAREMIA) ICD-9 021; ICD-10 A21.
11.Хуурмаг сүрьеэ-(ИЕРСИНОЗ)(YERSINIOSIS) ICD-9027.
12.Боом-(ANTHRAX) ICD-9 022; ICD-10A22.
13.Хачигт реккетсиоз- (RICKETTSIOSIS, TICK-BORNE) ICD-9 082; ICD-10A77.
14. Хачигт боррелиоз- (LYME DISEASE) ICD-9 104.8 088.81; ICD-10A69.2 L90.4.
Хаяг, байршил: Наран баг, Үйлдвэрийн район
Харилцах утас: 70433726, 70432391
И-мэйл:
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.
|