Валютын ханш (ХААН Банк)
Цаг агаарын мэдээ
ЗДТГазар
7043-1111
МОНГОЛ БАРАА
Давхар эрхэлж болох ажлын жагсаалт |
![]() |
![]() |
![]() |
Бичсэн . |
2013 оны 10-р сарын 30, Лхагва гариг, 09:20 |
ДАВХАР АЖИЛ ЭРХЭЛЖ БОЛОХ АЖЛЫН ЖАГСААЛТ “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс уьдчилан сэргийлэх тухай” хуулийн 18 дугаар зүйлийн “Давхар ажил эрхлэхтэй холбогдсон хязгаарлалт ”-д заасны дагуу төрийн албан хаагчид нь дараахь ажил албыг давхар эрхлэхийг хориглоно. Үүнд: 18.1.Албан тушаалтан энэ хуулиар зөвшөөрснөөс өөр ажил албан тушаал давхар эрхлэхийг хорглоно. 18.2.Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүн дараахь ажил, албан тушаалыг давхар эрхэлж болно: 18.2.1.Хууль болон олон улсын гэрээгээр зөвшөөрсөн ажил 18.2.2.Нийтэд тустай үйл ажиллагаанд чиглэсэн ажил 18.2.3.Багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил 18.2.4.Хуульд заасан бол өөр өөрийн чиг үүргийн дагуу Улсын Их Хурлын болон Засгийн газрын албан тушаал 18.2.5.Хууль тогтоомжоор зөвшөөрсөн олон улсын байгууллага дахь албан тушаал 18.3. Үндсэн хуулийн цэцийн гишүүн, бүх шатны шүүхийн шүүгч, прокурор, мөрдөх албаны албан тушаалтан салбарын хуульд тусгайлан зааснаас бусад ажил албан тушаал эрхлэхийг хориглоно. 18.4.Зэвсэгт хүчний албан тушаалтан өөрийн удирдах албан тушаалтны бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэж, эрх эдэлж болно. 18.5.Энэ хуулийн 18.2-18.4-т зааснаас бусад албан тушаалтан дараахь ажлыг давхар эрхэлж болно. 18.5.1.Хууль тогтоомж, олон улсын гэрээгээр болон Засгийн газраас баталсан журмаар зөвшөөрсөн ажил 18.5.2. Багшлах, эрдэм шинжилгээний болон бүтээлч ажил 18.5.3.Ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй бол өөрийн удирдах албан тушаалтан, эрх бүхий байгууллагын бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр бусад алба, гэрээний ажил, үүрэг 18.6. Татварын албанд ажил үйлчилгээ хувиараа эрхэлж байгаа гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс илүүгүй, эсхүл төмс хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, сургалт-аялал, сургалтын бусад үйл ажиллагаанаас орлого олдог бол албан тушаалтан үүнийгээ давхар эрхэлж болно. 18.7. Улсын Их Хурлын гишүүн Засгийн газрын гишүүний албан тушаалыг давхар эрхэлж байгаа бол Улсын Их Хурлаас байгуулагдах хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдхүүнд орохыг, түүнчлэн хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулахаар санаачлах,санал оруулахыг хориглоно. Хүний нөөцийн бүрдүүлэлтийн талаар болон албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэх үйл ажиллагааг үнэн зөв, шударга болгох чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ Нутгийн захиргааны байгууллагаас ажлын байрны сул орон тоо гармагц захиалгыг хүлээн авах, хугацаанд нь ирүүлэх талаар судалгаатай ажиллана. Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтаар нөхөх ажлын байрны тавигдах шаардлага хангасан иргэдийг зарласан хугацаанд журмын дагуу бүртгэсэн байна. Шалгалтанд тэнцэж томилуулахаар нэр дэвшүүлж байгаа иргэдийн боловсролын гэрчилгээ, ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, эрүүл мэндийн хуудсыг журмын дагуу бүрдүүлж ямар нэгэн бичиг баримтын зөрчилгүй байна. Салбар зөвлөлийн хурлаар хэлэлцэж томилуулахаар нэр дэвшүүлж тогтоол гарсаны дараа иргэдийн боловсролын гэрчилгээ, ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, эрүүл мэндийн хуудсыг журмын дагуу бүрдүүлж ямар нэгэн бичиг баримтын зөрчилгүй байна. Төрийн жинхэнэ албан тушаалд боловсролын ямар нэгэн зөрчилгүй ажиллана. Төрийн албан хаагчдын үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнүүлэх, үр дүнгийн гэрээний боловсруулалт, дүгнэсэн байдал, хэрэгжилтэнд арга зүйн зөвлөгөө өгөх зөвлөмж хүргүүлэх Үр дүнгийн гэрээг хагас бүтэн жилээр хугацаанд нь бодитой үнэлгээ өгч, үнэлэх үнэлэмжийн хандлагыг өөрчлөх, төлөвлөлтийг бодитой болоход арга зүйн дэмжлэг үзүүлсэн байна.Ингэснээр ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, байгууллагын жилийн ажлын төлөвлөлтийн уялдаа сайжирна. Төрийн албан хаагчдын үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх журам Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор шинэчлэгдэн батлагдсаны дагуу сумдын ЗДТГ-ын дарга, төрийн албан хаагчдад сургалт зохион байгуулах, арга зүйн зөвлөгөө өгч ажиллана.Төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлж дүгнэхэд чанарын ахиц гаргаснаар төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн албан хаагчдын ажлын чанар дээшилнэ.Төрийн албан хаагчийн сургалтын хөтөлбөр хэрэгжинэ. |
Мэндчилгээ

Мэдээллийн технологийн шинэ эринтэй хөл нийлүүлэн алхаж байгаа эрхэм тантай Ховд аймгийн албан ёсны вэб сайтаараа дамжуулан уулзаж байгаадаа баяртай байна. Баруун бүсийн тулгуур төв болсон Ховд нутгийн минь үзэсгэлэнт сайхан байгаль, хөдөлмөрч бүтээлч олон ястан зон олны минь ажил амьдралын арвин баялаг түүх соёл, төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, бодлого шийдвэр зэрэг Ховд нутагтай холбоотой мэдээ, мэдээллийг энэхүү цахим хуудаснаас олж авна гэдэгт итгэл төгс байна. Ховд аймгийн маань албан ёсны вэб сайтаар зочилж байгаа эрхэм таны ажил үйлс өөдлөн дэвжиж, амьдрал ахуй нь ямагт цэцэглэж байхын өлзийтэй ерөөлийг олон ястан ард түмнийхээ өмнөөс дэвшүүлье
ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Д.ГАЛСАНДОНДОГ
Зар мэдээ
Санал асуулга
ТАХ-ийн анкет татах
ТАХ-ИЙН АНКЕТ ТАТАЖ АВАХТунгалаг Буянт