You are here: Home Мэдээ мэдээлэл Үйл явдлын мэдээ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Үйл яв
Баруун бүсийн спортын байгууллагуудын спортын 3-р наадам үргэлжилж байна
2016 оны 9-р сарын 09, Баасан гариг, 09:18

Говь-Алтай, Увс, Баян-Өлгий, Завхан аймгийн БТСГ-ынхан дарга удирдлагын хамт Ховд аймагт ирээд байна. Баруун бүсийн биеийн тамир, спортын газрын тамирчид, ажилчдын энэхүү зөвлөгөөнийг уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн зөвлөгөөнөөр тамирчид ажлын туршлага солилцох, сургалт зохион байгуулах, нөхөрсөг уралдаан тэмцээнийг явуулахаар төлөвлөөд байна. Хоёр өдөр үргэлжлэх уг арга хэмжээний нээлтэнд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Эрүүл мэнд, биеийн тамирын спортын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Дорж, Ховд аймгийн БТСГ-ын дарга Ч.Сүхбаатар нар болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

 
Аймгийн Засаг даргын орлогч нар Хөшөөтөд ажиллаа
2016 оны 9-р сарын 09, Баасан гариг, 09:05

Аймгийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан орлогч Ш.Батсүх, Нийгмийн бодлого хариуцсан орлогч Ч.Уранчимэг болон холбогдох албаны хүмүүс өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Хөшөөтийн нүүрсний уурхайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч МоЭнКо ХХК-тай хамтран ажиллах гэрээний төсөл боловсруулах, өмнөх гэрээг дүгнэх, үр дүнг тооцох чиг үүрэгтэй ажиллав.

 
“Говийн 6” арга хэмжээ болно
2016 оны 9-р сарын 07, Лхагва гариг, 05:25

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь Монгол орныхоо баруун, зүүн хэсэгт байгаль хамгааллын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тусгай хамгаалалттай газар нутаг, ховор амьтан, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалалд анхаарал хандуулан ажилладаг билээ.
Тус байгууллага нь БОАЖЯ, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар, Говийн Их дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай хамтран Монгол орны говийн экосистемийн гол төлөөлөгч болдог хавтгай тэмээ, хулан, мазаалай, тахь, Монгол бөхөн, хар сүүлт гэсэн ховор зургаан амьтны онцлог, гайхамшгийг таниулах, “Үндэсний бахархалт амьтад” болгох, энэ ажилд талуудын оролцоог хангах, татан оролцуулах зорилгоор “Говийн 6” хэмээх арга хэмжээг есдүгээр сарын 15, 16-нд Говь-Алтай аймгийн нутаг дахь Тахийн талд зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 
Ховд аймагт “Хавдрын эсрэг үндэсний аян” 4 дэх жилдээ үргэлжилж байна
2016 оны 9-р сарын 06, Мягмар гариг, 05:06

Ард иргэдийн эрүүл амьдралын төлөө ХААН Банк Сан, Хавдар судлалын үндэсний төв болон МҮОНРТ-ээс 6 дахь жилдээ хамтран хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы орон нутаг дахь үзлэг оношилгоо Ховд аймагт үргэлжилж байна. Уг аяны нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, ХСҮТ-ийн хавдар судлалын зөвлөх эмч Я.Эрдэнэ-очир, ХААН банкны Ховд дахь салбарын захирал Ч.Төрбат болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

 
“Арвин хүч” үйлчилгээний төвийн нээлт боллоо
2016 оны 9-р сарын 06, Мягмар гариг, 03:36

“Нарсны үнэр” ХХК-ийн шинээр барьж ашиглалтанд оруулсан “Арвин хүч” үйлчилгээний төвийн нээлтийн үйл ажиллагаа болж аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх оролцов. Тэрээр уг нээлтийн үеэр “Ховд аймгийн өнгө үзэмжийг чимээд зогсохгүй аймгийнхаа эдийн засаг, бизнесийн орчинд үнэтэй хувь нэмэр оруулах томоохон хэмжээний үйлчилгээний төв баригдаж байгаад баяртай байна. Айл өрхийн хамгийн чухал хэсэг болох тавилга үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Г.Батчимэд захиралтай “Нарсны үнэр” ХХК-ийнхаа хамт олны цаашдын ажилд нь амжилт хүсье” гэлээ.

 
« ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл »

Хуудас 104-с 3
Find us on Facebook
Follow Us