You are here: Home Мэдээ мэдээлэл Үйл явдлын мэдээ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Үйл яв
Ховд аймгийн Цагдаагийн газар Цэргийн гавьяаны одон хүртэв
2016 оны 9-р сарын 06, Мягмар гариг, 03:15

Ховд аймагт Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрөөлөө. Энэхүү баярын нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Д.Галсандондог, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Баттөр,  ЦЕГ-ын дарга бөгөөд дэд комиссар Ц.Ням-Очир, ЦЕГ-ын архивын дарга бригадын генерал н.Хүрэлбаатар, ЦЕГ-ын санхүү хангамжийн хэлтсийн дарга хурандаа У.Энхтөр болон аймгийн Цагдаагийн газрын үе үеийн удирдлагууд, Увс, Говь-Алтай, Завхан, Хэнтий аймгийн Цагдаагийн газрын төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 90 жилийн түүхэн замналтай Цагдаагийн газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнасныг Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Баттөр гардуулан өгч баяр хүргэсэн юм. Ийнхүү манай аймаг Цэргийн гавьяаны одонгоор шагнагдсан гурав дахь аймаг болж байна.

 
Аймгийн хэмжээнд урьдчилсан байдлаар 1848 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
2016 оны 9-р сарын 01, Пүрэв гариг, 09:56

Өнөөдөр аймгийн хэмжээнд бүх сургууль цэцэрлэг шинэ хичээлийн жилийн нээлтээ хийв. Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, холбогдох албан тушаалтнууд сургууль, цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцож, баяр хүргэсэн юм. Засаг дарга Д.Галсандондог Ховд аймгийн ууган сургууль болох 1-р бүрэн дунд сургуулийн нээлтэнд оролцож нийт багш ажилчид болон сурагчдад эрдмийн их аянд нь амжилт хүслээ. Тэрээр “Өөрийн суралцаж төгссөн сургуулийнхаа хичээлийн шинэ жилийн баярын үйл ажиллагаанд оролцож байгаадаа баяртай байна. 2016-2017 оны шинэ хичээлийн жил нь Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гарааны жил, Боловсролын шинэ бодлого, төлөвлөлтийн эхлэл болж байна. Энэ хичээлийн жилийн зорилт бол 1.Стандартад суурилсан боловсролын тогтолцоог бий болгох, 2. Сургуулийг хүний хөгжлийн төв болгон хөгжүүлэх, 3. Оюутанд төлбөрийн дарамтгүй суралцах нөхцлийг бий болгох, 4.Бүх шатны боловсрол, сургалтын байгууллага хүүхэд, залуучуудад эрүүл, аюулгүй, ээлтэй орчин, хүртээмжтэй үйлчилгээг бий болгоход чиглэгдэх юм” гэв.

 
АНУ-аас ирсэн сайн дурын эмч нар Ховд аймагт ажиллаж байна
2016 оны 8-р сарын 30, Мягмар гариг, 08:15

АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын “Leading hope” олон улсын сайн дурын байгууллагын эмч, ажилчид Ховд аймагт ажиллаж байна. Тэдгээр эмч нарыг “Цагаан уул” амралт сувиллын газарт эмчлүүлж буй ахмадуудад үзлэг хийх үеэр аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг очиж уулзлаа. “Цагаан Уул” ахмадын амралт сувиллын газарт одоогийн байдлаар 8 ахмад хэвтэн эмчлүүлж байгаа аж. Эмч нар ахмадуудад үзлэг оношилгоо хийгээд зогсохгүй харааг нь шалгаж, харааны шил болон АНУ-д үйлдвэрлэсэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эм тариа, витамин бэлэглэв.

 
Дулааны станцуудад төсөвт байгууллагуудаас авах өр их байна
2016 оны 8-р сарын 26, Баасан гариг, 07:11

Аймгийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Батсүхээр ахлуулсан ажлын хэсэг аймгийн төвийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд дулааны Ховд “Бадамлах дөл” ХХК болон 2-р дулааны станцын үйл ажиллагаатай танилцав. “Бадамлах дөл” ХХК-ний дулааны станц нь ажиллахад бэлэн 2 зуух, болзошгүй үед ажиллах боломжтой 1 зуух, нийт 3 зуухтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор 5 хоногийн нүүрсний нөөцтэй байгаа бөгөөд есдүгээр сарын 15-наас эхлэн нүүрс таталтаа хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Мөн түлсэн нүүрснийхээ үнсийг хашаандаа нэмж асгахгүйгээр ачих машин авч байгаа бөгөөд хуучин асгасан үнснийхээ дээжийг МХГ руу шинжилгээнд явуулж, дахин боловсруулан барилгын материалд ашиглах боломжтой эсэхийг шалгуулахаар төлөвлөөд байна.

 

 
Аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх хадлангийн бүс нутгийн сумдад ажиллав
2016 оны 8-р сарын 26, Баасан гариг, 06:37

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд аймгийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Батсүх болон ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Бат-Очир, ХХАА-н асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Пүрэвсүрэн нар Буянт, Дөргөн, Мянгад зэрэг хадлангийн бүс нутагт ажиллав. Буянт сум нь Ховд аймгийн хадлан тэжээлийн 60 орчим хувийг хангаад зогсохгүй зэргэлдээ аймгууд руу өвс нийлүүлдэг байсан бол энэ жил усны түвшин нэмэгдэж, хадлангийн бүс нутгийн тодорхой хэсэг усанд автсантай холбоотой өмнөх жилүүдэд бэлтгэдэг байсан хэмжээндээ хүрч чадахгүй байж магадгүйд санаа зовниж байгаагаа тус сумын Засаг даргын орлогч Л.Төрмөнх хэлж байсан юм.  Нарийн гол, Цагаанбургас багийн нутагт сумын Засаг даргын захирамжаар наймдугаар сарын 15-наас эхлэн энгийн иргэдээс гадна 20 орчим салаа, бригад сумын удирдлагуудтай хийсэн гэрээний дагуу хадлан тэжээл бэлтгэж байгаа аж.

 
« ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл »

Хуудас 104-с 4
Find us on Facebook
Follow Us