You are here: Home Мэдээ мэдээлэл Үйл явдлын мэдээ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Үйл яв
Аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг боловсрол, соёлын салбарын удирдлагуудтай уулзлаа
2016 оны 8-р сарын 23, Мягмар гариг, 05:44

 

Аймгийн Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ч.Уранчимэг Музей, Төв номын сан болон зарим цэцэрлэгийн эрхлэгч нягтлан бодогч нартай уулзалт хийлээ. Тэрээр нийгмийн бодлого хариуцсан орлогч даргын бүрэн эрхийн хүрээнд Музей, Номын сан, Өв соёлын хүрээлэн зэрэг соёлын байгууллага болон сургууль, цэцэрлэгийн удирдлагуудаас нэг удаад 3-4 байгууллагын удирдлагатай уулзаж байна. Ингэхдээ дээрх байгууллагуудын 2016 оны ажлын төлөвлөгөөтэй танилцаж байгаа төдийгүй шинэ хичээлийн жилтэй холбогдуулан ерөнхий чиглэл өгч байгаа юм.

Тэрээр хэлэхдээ “ Би боловсрол, эрүүл мэнд гээд нийгмийн томоохон салбаруудыг хариуцаж ажиллахаар болсон. Энэ удаад шинэ хичээлийн жилтэй холбогдуулан боловсролын салбарт түлхүү анхаарлаа хандуулж байна. Манай аймгийн боловсролын салбарт шинэчлэх шаардлагатай олон асуудал байгааг сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагатай хийсэн уулзалтаас дүгнэлээ. Түүнчлэн манай аймаг бол баруун бүсийн төв учраас аймгийн түүх, соёлыг илэрхийлэх гол газрууд болох музей, төв номын сан, өв соёлын хүрээлэнгийн үйл ажиллагаанд анхаарч ажиллана. Цаашлаад ер нь өөрийн хариуцсан салбарын хүрээнд бүх байгууллагатай биечлэн танилцаж, тулж ажиллана, хариуцсан мэргэжилтнүүдэд ч ингэж ажиллахыг даалгасан” гэв.

 
Монгол улсад Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх төслийн тухай
2016 оны 4-р сарын 28, Пүрэв гариг, 23:53

Нийгмийн эгэх хариуцлагын арга механизм нь иргэн, иргэний нийгмийн байгууллагын зүгээс шууд болон шууд бус замаар төрд хариуцлагатай хандахыг хэлэх бөгөөд төр, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшил, хандивлагч байгууллагууд зэрэг оролцогч талуудын хариуцан тайлагнах, хариуцлага тооцох үйл явцтай холбогдох бүхий л үйл ажиллагааг хамааруулдаг. Дорнод, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Говь-Алтай, Говьсүмбэр, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Өвөрхангай аймгууд, Баянзүрх, Чингэлтэй Сонгинохайрхан дүүргүүдэд 2015-2019 оны хооронд эрүүл мэнд, боловсролын чиглэлээр 3,1 сая ам доллараар хэрэгжихээр болоод байна.

 
Сургуульдаа явах “зам”-аа өөрчилье
2015 оны 8-р сарын 14, Баасан гариг, 09:17

Жил жилийн намрын хамгийн том дурсамжуудын нэг болдог 9 сарын нэгэн дөхөж, оюутан, сурагчид хичээлийн шинэ жилийн бэлтгэлээ хангаж эхэллээ. Нэгдүгээр ангид элсэгч зургаан настнуудаас эхлээд сурагч, оюутнууд бүгдээрээ хичээлийн хэрэгслээ бэлдэхэд тодорхой хэмжээний цаг зав, хөрөнгө мөнгө гаргадаг.  Хэвэндээ нэг л янзаараа гээд аманд орсон дуу эхэлдэг шиг намар намарт л эцэг эхчүүд дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн үнэ өссөн талаар, нэг хүүхдээ сургуульд нь явуулахад хэр их мөнгө орж буй тухай, цаашлаад 3-4 хүүхэдтэй айл бол их хямралд өртөж буй талаар гомдоллодог.

Тэгвэл сургуульдаа явах энэ дүр зургийг өөрчлөхийг танд санал болгож байна. Эдийн засаг хямарч, байгаль орчин доройтож буй энэ үед мөнгөө хэмнэж, байгаль орчиндоо ч тус хүргэх нэгэн гэрэл харагдана. Энэ бол оюутан, сурагчид хичээлийн шинэ жилийг ХЭМНЭЛТТЭЙ өөрөөр хэлбэл ХОГНЫ МЕНЕЖМЕНТТЭЙ эхлүүлэх явдал юм. Ялангуяа ахлах ангийн сурагчид, оюутнууд энэ жилийн намрыг УХААЛАГААР эхлүүлбэл ямар вэ?

Ирэх жил хичээл номоо үзэхэд туслах ШИНЭ бүхнийг байгалийн шинэ нөөцөөр хийж буйг мартаж болохгүй. Олон сая суралцагчдын хэрэгцээг хангах гэж байгаль дэлхийгээс асар их хэмжээний мод таслаж, ус, эрчим хүч үрж, төдий хэрээр хог гарч байгаль дэлхийг хохироож байдаг.

 
Л.Санжаасүрэн: Монголын хог өөрийн гэсэн онцлогтой
2015 оны 8-р сарын 13, Пүрэв гариг, 00:00

Өнөө үед жинхэнэ нүдээ олсон ажлыг хийхээр сэтгэл шулуудан зүтгэж яваа нэгэнтэй уулзаж ярилцлаа. Энэ хүн бол “Төв төгөлдөр” ХХК-ийн зөвлөх инженер, манай аймгийн уугуул Л.Санжаасүрэн. Тэрээр гялгар уут, хуванцар савыг дахин боловсруулан байгальд ээлтэй, хүнд ач тустай бүтээгдэхүүн болгох бизнесийн санаагаа амьдралд хэрэгжүүлж яваа нэгэн юм.

- Бид хамгийн хэрэггүй зүйл бол “Хог” гэж ойлгодог шүү дээ. Гэтэл хогийг мөнгө болгох санааг анх яаж олж харав?

- Дэлхий нийтэд аль хэдийн олж хараад манайхаас бусад улс орнууд хэрэгжүүлээд үр дүнг нь мэдрээд эхэлчихсэн. Энэ талын бизнес маш өргөн хүрээг хамарч, хөгжлийнхөө өндөр түвшинд хүрчээ. Харин манайд үүнийг одооноос л ярьж эхэлж байна шүү дээ. Өнөөдөр монголд хог бол тулгамдсан асуудлаар зогсохгүй гамшгийн хэмжээнд хүрээд байгааг хэн хүнгүй л ярьж хэлдэг. Гэтэл бидний тулгамдсан асуудлыг шийдэх гэж гадныхан төсөл хэрэгжүүлээд явж байх жишээтэй. Хүмүүс хог бол мөнгө юм байна гэдгийг ойлгоод л байгаа. Харин чухам яаж мөнгө болгох арга замаа л олохгүй байгаа юм. Тэр чиглэлээр хийсэн ажил маань л өнөөдөр явж байгаа нь энэ л дээ. Монголд хогийг дахин боловсруулах чиглэлээр туршлага хуримтлуулж, үр дүнд хүрсэн нь Дарханы “Сан-Оргиу” ХХК, манай “Төв төгөлдөр” ХХК хоёр л байна даа. Анх Японы Жайкагийн ОУБ-ын “Хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл”-ийн гялгар уутаар шахмал түлш хийх тендэрт манайх шалгарч хийсэн юм.

 
Хогийг худалдаж авдаг болъё
2015 оны 8-р сарын 12, Лхагва гариг, 00:00

Гадаа урин орж дулаарч эхэллээ. Харин үүнийг дагаад орчны бохирдол, хог хаягдал бидний “толгойн өвчин” болдог. Жил бүрийн өдийд хот хогноосоо салахад тэдэн төгрөг зарцууллаа гэдэг. Гэтэл бодит байдалд тэс өөр. Урь ороход өвөл  асгасан угаадас, үнстэй холилдож орчны бохирдлыг үүсгэнэ. Амралтын өдрүүдэд нийслэлээс бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулж гудамж, нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэлээ. Хүн бүр дор бүрнээ оролцов. Гэвч  өнөө л улиг болсон байдлаараа гэр хорооллынхон гудамжиндаа  хогоо овоолж, хогны машин ирэхийг хүлээнэ. Энэ жилийн хувьд хороо бүр нэг хогны машинтай болсон тул хурдан ирж авах биз хэмээн оршин суугчид ам сайтай байлаа. Гэтэл  өнөө 100 гаруй сая төгрөгөөр авсан гэх хүнд даацын үнэтэй машин нь удаж, удаж ирээд хоёр тонн хүрэхгүй хог ачаад явав. Энэ бол өдөр бүр л харагддаг дүр зураг.

 
« ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл »

Хуудас 104-с 5
Find us on Facebook
Follow Us