You are here: Home Мэдээ мэдээлэл Үйл явдлын мэдээ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Үйл яв
Х.Баянмөнх: Самрын ясаар дэр, цай, шахмал түлш, эм хийнэ
2015 оны 8-р сарын 11, Мягмар гариг, 00:00

Х.Баянмөнх: Самрын яс бол хог биш дэлхийн зах зээлд гаргах Монголын баялаг

Жилийн жилд намрын улиралд гудамж, автобусны буудлаар хатсан навчтай хамт самрын яс хөглөрч байдаг. Самрын яс бол гудамж, талбай цэвэрлэдэг хүмүүсийн хамгийн их үзэн яддаг зүйл. Гэтэл энэ хог болсон эдийг эрдэм шинжилгээний түвшинд судалж, бүтээгдэхүүн болгож байгаа дотоодын үйлдвэрлэгч манайд байна. 2003 онд байгуулагдсан “Грийнпинус” компани Монголд огт ашигладаггүй самрын ясаар маш олон төрлийн эко бүтээгдэхүүн хийхээр төлөвлөжээ. Үүний эхлэл болсон самрын ясан дэр аль хэдийн худалдаанд гарсан байна. Самрын яс гэдэг хог биш баялаг гэдгийг хүмүүст ойлгуулмаар байна гэсэн “Грийнпинус” компанийн захирал Х.Баянмөнхтэй ярилцлаа. Тэрбээр анх 1990 оноос самар зарж эхэлсэн ч одоо дэлхийн зэх зээлд гаргах брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж явна.

 
Аминд халтай албадан хөдөлмөр
2015 оны 8-р сарын 10, Даваа гариг, 00:00

        Дэлхийн хамгийн аюултай ажил, мэргэжил юу вэ гэхэд гал сөнөөгч, цагдаа, химийн үйлдвэрийн ажилтан гэх зэргээр хүмүүс хариулна. Харин үүнд хог ачигч гэдэг хүнд хүчир хэрнээ хямд үнэлэмжтэй ажил багтдагийг тэр болгон мэддэггүй.  “Форбес” сэтгүүл хамгийн аюултай, эрсдэлтэй ажлын жагсаалтад хог ачигчийг 7-д бичсэн  байдаг. АНУ-д нэг жилийн дотор ийм ажилтай 100 мянган хүний 29 нь ажлын нөхцөл байдлын улмаас нас барсан гэх судалгааг тус улсын Ажиллах хүчний статистикийн хороо /Bureau of Labor Statistics/-оос гаргажээ. Бидний хамгийн эрсдэлтэй гэж үздэг цагдаа нарын үзүүлэлт үүнээс бага, 100 мянгад 18 хүн нас барсан гэх тоо байдаг аж. Харин дэлхийн хамгийн эрсдэлтэй ажил хийдэг хог ачдаг хүмүүсийн  ахуй амьдрал Монголд ямар байдаг вэ? Бидний “үйлдвэрлэж” буй хог тэр хүмүүсийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг бол гэсэн асуултад хариу олохоор бэдэрлээ.

 
Санамж бичгүүдийг гэрээ болгон баталгаажуулав
2015 оны 1-р сарын 08, Пүрэв гариг, 12:48

2014 оны 10 дугаар сарын 22-24-ны өдрүүдэд болсон Баруун бүсэд хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалтанд оролцогч талуудтай Ховд аймаг хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсаны дагуу БНХАУ-ын “ZHONGGUO HEBEI XUANHUA XIAN JIANXING TIE KUANG SHI JIA GONG YOU XIAN GONG SI” ХХК-тай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, БНХАУ-ын “ZHONGGUO HEBEI XUANHUA XIAN JIANXING TIE KUANG SHI JIA GONG YOU XIAN GONG SI” ХХК нар харилцан амлалт, тохиролцоог үндэс болгон “Цементний үйлдвэр барих, ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ”, “Буянт голын их, бага гүүрүүдийг засварлах” ажлын гэрээ болон “Дөргөн сумын Чонохарайхын гол дээр төмөр бетонон гүүр шинээр барих” ажлын гэрээг 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр байгуулав.

“Цементний үйлдвэр барих, ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний зорилго гэрээг байгуулсан талуудын хамтын үйл ажиллагааны зорилго нь талуудын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд орших бөгөөд Монгол Улсын Иргэний хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу талууд гэрээ байгуулсан өдрөөс эхлэн Ховд аймгийн нутаг дэвсгэрт Цементийн үйлдвэрийн барилгыг барих, ашиглахад өөрсдийн зүгээс энэхүү гэрээнд заасан хэлбэрээр хөрөнгө оруулалтыг хийж, хамтран ажиллахтай холбоотой харилцааг зохицуулхаар шийдвэрлэв.

 
“ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ГУДАМЖ”-ны нээлтийн үйл ажиллагаа боллоо
2014 оны 12-р сарын 08, Даваа гариг, 13:40

2014 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой, Ховд их сургуулийн 35 жилийн ойг тохиолдуулан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 150 дугаар тогтоолоор 1989 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Ховд хотод болсон Ардчилалын төлөө анхны цуглаан, жагсаал, түүхэн үйл явдлыг алдаршуулах, дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор Жаргалант сумын нутаг дэвсгэр дэх Төв 4 замын уулзвараас Номин-Ховд дэлгүүрийн дэргэдэх 4 замын уулзвар хүртэлх гудамжыг “ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ГУДАМЖ” болгон нэрлэхээр тогтлоо.

 

 
“Ховд-2014” бага олимп Жаргалант сумын Цамбагарав баг тэргүүллээ
2014 оны 8-р сарын 12, Мягмар гариг, 06:27

Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас 10 жилийн ойн хүрээнд санаачилан аймгийнхаа 16 сум, Жаргалант сумын 12 багийн ард иргэдийн дунд зохион байгуулсан “ХОВД-2014” БАГА ОЛИМП 4 өдрийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 1500 гаруй тамирчид спортын 14 төрлөөр өрсөлдөж төрөл тус бүрт шилдгүүд шалгарахаас гадна багийн дүнгээр байр эзлүүлж шагналыг 2014 оны 08 сарын 10-ны хаалтын цэнгүүний үеэр гардуулан өглөө. Багийн нийлбэр дүнгээр 308 оноогоор Ховд аймгийн Буянт сумын баг тамирчид гуравдугаар байрт шалгарсан бол 324 оноогоор Ховд аймгийн Булган сумын баг тамирчид хоёрдугаар байр эзэлж 3 сая төгрөгний эзэн боллоо. Тэргүүн байрыг хамгийн өндөр оноо буюу 354 оноогоор Жаргалант сумын Цамбагарав багийн баг тамирчид эзэлж тэмцээн зохион байгуулагчид болон аймгийн удирдлагуудаас 5 сая төгрөгний шагналаа гардан авсан юм.

 
« ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл »

Хуудас 104-с 6
Find us on Facebook
Follow Us