You are here: Home Мэдээ мэдээлэл Үйл явдлын мэдээ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Үйл яв
“ХОВД-2014” БАГА ОЛИМП амжилттай зохион байгуулагдлаа
2014 оны 8-р сарын 12, Мягмар гариг, 06:16

Баруун хязгаарт олон угсаатны аж төрөн суугаа нутгийн тэнгэр дор олимпийн бамбар гэрэлтэн асч 4 өдрийн туршид их спортын уухай нүргэллээ. Их спортод элэгтэй нутгийн олны хүсэл санаачилгад тулгуурлан Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас “ХОВД-2014” БАГА ОЛИМП-ийн наадмыг 2014 оны 08 сарын 06-наас 10-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

1980 оны Москвагийн олимпийн наадамд Монгол эх орноо төлөөлөн оролцсон Ховд нутгийн хүү Р.Даваадалай жүдо бөхийн 71 кг-ийн жинд барилдан анхны хүрэл медалийг авч ирсэн тэр цагаас хойш дэлхийн хүн төрөлхтөний эв нэгдлийн их баяр болсон Олимпийн наадмаас олон тамирчин алдрын буухиаг залгамжлуулсаар ирсэн.

 
“Ховд-2014” бага олимпийн наадмын шагналтнууд
2014 оны 8-р сарын 12, Мягмар гариг, 06:14

Ширээний теннис \эрэгтэй\:

Алт- Н.Төрболд \Жаргалан баг\

Мөнгө- С.Чинзориг \Дуут сум\

Хүрэл- И.Мөнхжаргал \Алтай сум\

Ширээний теннис \эмэгтэй\:

Алт- Б.Цагаан \Цамбагарав баг\

Мөнгө- н.Жумдаан \Алагтолгой баг\

Хүрэл- Г.Буянхишиг \Жаргалан баг\

 
“Ховд-2014” бага олимпийн наадмын чөлөөт бөхийн шилдгүүд тодорлоо
2014 оны 8-р сарын 09, Бямба гариг, 09:52

Алс баруун хязгаар нутагт анхны олимпийн бамбар дүрэлзэн асаж спортын уухай цуурайтсаар олимпизм Ховд нутаг түгэж байна. Энэхүү үйл ажиллагааг Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас санаачилан зохион байгуулж байгаа билээ. Зөвхөн спортын наадам, уралдаан тэмцээнээс гадна Алтайн аргаль амьтныг хайрлан хамгаалах утга агуулгатай бага олимпийн наадам өнөөдөр шатар, даам, хөлбөмбөг, олс, таталт, ширээний теннис, үндэсний бөх волейболийн  тэмцээнээр үргэлжлэн явагдаж байна. Спортын 14 төрлөөр Ховд аймгийн 16 сум, аймгийн төвийн буюу Жаргалант сумын 12 баг, нийт 28 багийн 1500 гаруй тамирчид 286 багц медалийн төлөө өрсөлдөж байна. Өчигдөр буюу 08 сарын 08-нд Жаргалант сумын Прогресс сургуулийн спорт зааланд чөлөөт бөхийн тэмцээн зохион байгуулагдаж эрэгтэй, эмэгтэй 120 гаруй тамирчид 7 жинд хүч үзэн аваргуудаа шалгарууллаа.

 
“Ховд-2014” бага олимпийн наадмын Үндэсний сур харвааны шагналтнууд тодорлоо
2014 оны 8-р сарын 09, Бямба гариг, 09:48

Монгол орны баруун хязгаар олон ястны өлгий Ховд аймгийн Ховд хотод зохион байгуулагдаж байгаа “ХОВД-2014” БАГА ОЛИМП нь Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн 10 жилийн ойн хүрээнд иргэдийн хүсэлт санаачилгад үндэслэн ССАЖЯ, МҮОХ, Ховд аймгийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулж байгаа спортын баяр юм. Иргэдийн спортоор хичээллэх идэвхи санаачилга, урам зоригийг нэмэгдүүлэх, авьяастай өсөх ирээдүйтэй тамирчдыг нээн илрүүлэх, спортын ур чадварыг дээшлүүлэх, шинэ тутам хөгжиж буй спортыг түгээн дэлгэрүүлэх зэрэг олон талын зорилго, ач холбогдлыг агуулан 3 дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна. Жүдо бөхөөр анхны медалийн эзэд тодорсон бол өчигдөр буюу 08 сарын 08-ны 20 цагт чөлөөт бөх, үндэсний сурын харвааны шилдгүүд тодорч, алдрын тавцнаа зогслоо.

 
Ховд нутагт Олимпийн бамбар бадамлалаа
2014 оны 8-р сарын 08, Баасан гариг, 08:44

Хүн төрөлхтөний эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон Олимп-Спортын наадмын нэг хэсэг болох “Ховд-2014” бага олимпийн нээлтийн үйл ажиллагаа 2014 оны 08 сарын 07-нд Ховд аймгийн төв цэнгэлдэх хүрээлэнд ёслол төгөлдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд тэмцээн уралдаанд оролцогч 17 сум, аймгийн төвийн 12 багийн 1500 гаруй тамирчид, 90 гаруй шүүгчид, 300 гаруй зохион байгуулагчид, 4000 гаруй үзэгч хөгжөөн дэмжигчид оролцож олимпийн анхны буухиаг баруун хязгаарын Ховд хотоос ийнхүү өртөөлүүллээ.

 
« ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл »

Хуудас 104-с 7
Find us on Facebook
Follow Us