You are here: Home Мэдээ мэдээлэл Үйл явдлын мэдээ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Үйл яв
Жүдо бөхийн тэмцээний “дайчин барилдаантай бөх”, “шилдэг цэвэр ялалт"-ын эздийг тодрууллаа
2014 оны 8-р сарын 08, Баасан гариг, 05:40

Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн 10 жилийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Ховд-2014” бага олимпийн наадмын  жүдо бөхийн тэмцээн 08 сарын 07-ны өдөр Жаргалант сумын “Прогресс” сургуулийн спорт зааланд болж өнгөрлөө. Тус тэмцээний  “Дайчин барилдаантай бөх”-ийн шагналыг эрэгтэйчүүдийн -90 кг-ийн жинд барилдсан Алтай сумаас оролцогч Т.Энэболд хүртсэн бол эмэгтэйчүүдийн +63 кг-ийн жинд Мөнххайрхан сумаа төлөөлөн барилдсан А.Алтансувд авлаа.

 
“Ховд -2014” бага олимпийн наадмын анхны медалийн эзэд тодорлоо
2014 оны 8-р сарын 08, Баасан гариг, 05:38

Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас санаачилан Соёл, спорт, аялал жуулчлалын яам, МҮОХ, Ховд аймгийн ЗДТГ-аас хамтран зохион байгуулж байгаа “Ховд-2014” бага олимп  гар бөмбөг, хөл бөмбөг, жүдо бөх, шатрын тэмцээнээр эхэллээ.

“Амжилтын оргил өөд хамтдаа” уриатай, Монгол Алтайн нуруунд цөөн тоотой vлдэж буй аргаль  амьтныг агнуулж бус хайрлан хамгаалж есген vржvvлж дэлхий нийтэд сурталчилах зорилго билэгдэлтэй бага Олимпийн наадмын анхны медалийн эзэд өчигдөр тодорлоо. Жүдо бөхийн тэмцээн эрэгтэй 66, 73, -90, +90 гэсэн 4 жинд 70 тамирчин, эмэгтэй 48, 52, +63 гэсэн 3 жинд 40 тамирчин нийтдээ 110 тамирчин өрсөлдсөн байна.\Шагнал авсан тамирчдын нэрс жинг үргэлжлэл дарж үзнэ үү\

 
“Ховд-2014” бага олимпийн наадмын талаар
2014 оны 8-р сарын 08, Баасан гариг, 05:36

МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан:

Хүн төрөлхтний спортын хамгийн том наадам бол олимп. Хөдөө орон нутагт бага олимп хэлбэрээр зохион байгуулагддаг. Энэ удаа алс баруун хязгаар Ховд аймагт ажиллаж амьдарч буй бүх насныхныг энэхүү бага олимпт оролцуулж байгаа нь цаашдаа улс, тив, дэлхийн аварга, олимпийн аваргуудыг төрүүлэх алсын бодлогтой. Наадамд оролцож буй баг тамирчид маань ялах, ялагдахдаа гол нь биш оролцох нь чухал.

 
“Ховд-2014” бага олимпийн наадмын талаар
2014 оны 8-р сарын 08, Баасан гариг, 05:35

ССАЖЯ-ны харьяа Спортын бэлтгэлийн төвийн дасгалжуулагч , Ардын багш А.Басхүү:

Дэлхий нийт яс үндэс, хэл ус үл хамааран гуравхан зүйл дээр нэгддэг. Үүний нэг нь спорт, тэр дундаа олимпийн хөдөлгөөн. Олимпийн үеэр 5 тивийн 6 тэрбум хүн олимпийн хөдөлгөөнд анхаарлаа хандуулдаг. Үүний нэгэн адилаар Ховдчууд 4 өдөр олимпийн уур амьсгалаар амьсгалах гэж байна. Энэ агуу их үйлсийг зохион байгуулж, олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлж буй Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн ерөнхийлөгч Ш.Адьшаа, мөн энэхүү наадмыг дэмжиж, хамтран зохион байгуулж буй Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын хамт олонд талархал илэрхийлж, баяр хүргэе. Энэ сайхан үйл явдлыг дэмжиж, хамтран зохион байгуулж байгаа нь бидний хувьд ч нэр төрийн хэрэг гэж бодож байна. Энэ гурван өдрийн тэмцээнээс ирээдүйн олимпийн аварга, спортын алдартнууд төрөн гарна гэдэгт итгэж байна.

 
“Ховд-2014” бага олимпийн наадмын талаар
2014 оны 8-р сарын 08, Баасан гариг, 05:33

Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа:

МҮОХ, ССАЖЯ, Ховд аймгийн Засаг даргын тамгын газраас хамтран зохион байгуулж байгаа Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Ховд-2014 бага олимп” маань амжилттай эхэллээ. Бага олимпт Ховд аймгийн 16 сум, 12 багийн нийт 1500 орчим тамирчид спортын 14 төрлөөр хүч, авхаалж самбаагаа сорино. Наадмыг А.Басхүү ахлагчтай 10 шүүгч, орон нутгаас 80 шүүгч, нийт 90 шүүгчшүүн явуулна. Бага олимпийг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлж буй хэвлэл мэдээллийн ивээн тэтгэгч Монголын Үндэсний Олон нийтийн телевиз, ТВ9, Эх орон телевиз, орон нутгийн“Ховд” болон“Эко” телевизийн хамт олон мөн наадмыг ивээн тэтгэж буй “Скайтел”, “Жем интернешнл” тэргүүтэй үндэсний компаниудад зохион байгуулагчдын зүгээс гүн талархал илэрхийлье.

 
« ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл »

Хуудас 104-с 8
Find us on Facebook
Follow Us