You are here: Home Мэдээ мэдээлэл Үйл явдлын мэдээ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Үйл яв
Ховдчууд 1500 гаруй тамирчид оролцуулсан спортын бага олимпийг зохион байгуулна
2014 оны 8-р сарын 08, Баасан гариг, 05:26

Баруун бүсийн тулгуур төв болсон Ховд аймагт энэ сарын 06-наас 11-ны өдрүүдэд “ХОВД-2014” бага олимп зохион байгуулагдах гэж байна. Хүн төрөлхтний эв нэгдэл, спортын их баяр болсон олимп, тив, дэлхийн наадамд амжилттай оролцох Монголын тамирчдынхаа залуу халааг бэлтгэх том зорилгын дор Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас ийнхүү санаачилга гарган нутагтаа 1500 гаруй тамирчид, 90 гаруй шүүгчдийг хамруулсан спортын бага олимпийг өнөөдрөөс эхлэх зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангалаа. ССАЖЯ, МҮОХ, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас хамтран зохион байгуулж байгаа “Ховд-2014” бага олимпд тус аймгийн 16 сум, аймгийн төвийн буюу Жаргалант сумын 12 баг, нийт 28 багийн 1500 гаруй тамирчид спортын 14 төрлөөр 6 өдрийн туршид өрсөлдөх юм.

 
"ХОВД-2014" БАГА ОЛИМП эхэллээ
2014 оны 8-р сарын 08, Баасан гариг, 05:24
 
6 дугаар тойргийн Тахарын алба хаагчид тангараг өргөлөө
2014 оны 8-р сарын 01, Баасан гариг, 09:58

Зургаадугаар тойргийн Тахарын албаны алба хаагчдын тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Шүүхийн хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлэх, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч хохирогчийг хамгаалах, ялтанг эрэн сурвалжлах, хуяглан хүргэх үүрэг чиглэлтэй 6 дугаар тойргийн Тахарын албаны алба хаагчид Монгол Улсын хуулийг дээдлэн биелүүлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахаа батлан тангараглаж төрийн далбаанаасаа адис хүртлээ. Улсын хэмжээнд нийт 10 тойрогт Тахарын алба байгуулагдсан бөгөөд 6 дугаар тойргийн алба нь Ховд, Увс, Баян-Өлгий аймгийг харьяалан нийт 58 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулах юм.

 
Аймгийн арслан О.Хангай түрүүлж, улсын харцага Б.Пүрэвсайхан үзүүрлэв
2014 оны 8-р сарын 01, Баасан гариг, 09:54

Монголын төр шашны нэр зүтгэлтэн, тусгаар тогтнолын төлөө тууштай тэмцэгч, Ойрадын их хаан Галдан бошигтийн мэндэлсний 370 жилийн ой, баруун бүсийн Их хурд наадам 07 сарын 25-27-ны өдрүүдэд Ховд хотноо өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Баруун зүүн жигүүрийг манлайлуулан Улсын дархан аварга А.Сүхбат, С.Мөнхбат, Г.Эрхбаяр, улсын арслан П.Бүрэнтөгс нараар манлайлуулсан хүчит 256 бөх наадмын зүлэг ногоон дэвжээнд хүч бяраа үзэн барилдлаа.

 
Б.Пүрэвсайханы харцага цолыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ланд-200 маркын машинаар мялаалаа
2014 оны 8-р сарын 01, Баасан гариг, 09:26

Галдан бошигт хааны мэндэлсний 370 жил, баруун бүсийн Их хурд наадмын 3 дахь өдөр Ховд нутгаас төрсөн шинэхэн харцага Б.Пүрэвсайханд УИХ-ын гишүүн, Улаанбаатар хот дахь Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогт унаж явсан Ланд-200 машинаа бэлэглэлээ. Чандмань сумын харьяат Б.Пүрэвсайхан Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын Хувьсгалын 93 жилийн ой, үндэсний их баяр наадмаар 6 давж Монгол Улсын харцага цол хүртсэн билээ.

 
« ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл »

Хуудас 104-с 9
Find us on Facebook
Follow Us