You are here: Home Мэдээ мэдээлэл Үйл явдлын мэдээ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Үйл яв
Мялзан өвчний голомт газруудад 44 пост шинээр байгуулж ажиллуулахаар боллоо
2016 оны 9-р сарын 14, Лхагва гариг, 02:30

Аймгийн Онцгой комисс хуралдаж сумдад 44 пост шинээр байгуулж, 10 ажлын хэсэг өвчин дэлгэрсэн сумууд руу гарлаа. Сумдын Засаг дарга нар онцгой байдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоон ажиллах, бусад халдваргүй сумд анхааралтай байж малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, зайлшгүй тохиолдолд ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэх, тухайн өвчний талаар ухуулга сурталчилгаа болон эмнэлзүйн арга хэмжээг цаг тухай бүр шуурхай авч ажиллахыг анхааруулав. Мялзан өвчин гарсан сумын халдварын тархалтыг хязгаарлах, хорио цээрийн дэглэмийг сахиулах, хүн, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн худалдан борлуулахыг хориглолоо.

 
Бог малын мялзан өвчинтэй холбогдуулан 10 хоногийн хорио цээр тогтоолоо
2016 оны 9-р сарын 13, Мягмар гариг, 07:26

Сар бүр бүх аймгийн удирдлагуудтай хийдэг Засгийн газрын ээлжит цахим хурал боллоо. Энэ удаа ХХААҮЯ-ны сайд П.Сэргэлэн өвөлжилтийн бэлтгэл ажил болон аймгуудад дэгдээд буй малын гоц халдварт өвчний талаар мэдээлэл солилцов. Уг хуралд нийт 19 аймаг оролцсон бол манай аймгаас аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ш.Батсүх, ЗДТГ-ын дарга Б.Ганболд, ХБХ-ын дарга Б.Бат-Очир, ХХААГ-ын дарга Я.Баатарзориг болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Манай аймгийн энэ удаагийн хуралд ярьсан гол асуудал бол Олон улсын хорио цээрийн ангилалд багтах малын гоц халдварт бог малын мялзан төст өвчин Ховд аймгийн 11 сумын 36 багийн 59 голомтод гарсан байна. Аймгийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон захирамж, мөн шуурхай ажлын хэсэг байгуулсан захирамж, аймгийн хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоосон захирамжууд гараад холбогдох байгууллага, хэлтэс агентлагууд ажилдаа ороод байна.

 

 
“Ойрад монголчуудын биет бус соёлын өв” олон улсын эрдэм шинжилгээний Y бага хурал болно
2016 оны 9-р сарын 12, Даваа гариг, 08:38

“Ойрад монголчуудын биет бус соёлын өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал V дахь удаагаа ХИС дээр 2016 оны 9 дүгээр сарын 16-18-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.
Тус хуралд одоогийн байдлаар Орос, Япон, БНХАУ, Казахстан зэрэг 4 орны судлаачид оролцож, нэгдсэн болон 2 салбар хуралдаанд нийт 30 илтгэл сонсож, 6 илтгэл ханаар хэлэлцүүлэх бөгөөд хурлын бэлтгэлийг хангахаар ХИС-ийн захирлаар удирдуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Хуралд ШУА-ийн ХЗХ-ийн захирал, Академич, Хэл шинжлэлийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Монгол улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Л.Болд, МУБИС-ийн ТНУС-ийн Монголын түүхийн тэнхимийн багш, Тод номын гэрэл төв ТББ-ийн гүйцэтгэх захирал, проф, Түүхийн ухааны доктор (Ph.D) На. Сүхбаатар нарын томоохон эрдэмтэд урилгаар оролцоно.  Түүнчлэн Увс аймгийн БСГ-ын Түүх-Нийгмийн ухааны сургалт хариуцсан мэргэжилтэн, Түүхийн ухааны доктор (Ph.D) И. Ганболд, ШУА-ийн Баян-Өлгий аймаг дахь Эдийн засгийн судалгааны төвийн эрдэм шинжилгээний ажилтан Б. Жаргалсайхан, Н. Эрдэнэбаяр болон Хэл шинжлэлийн ухааны доктор С. Гаура нарын багш судлаачид оролцох юм.

 
“Буянт үйлийн шим” хоршооны 20 жилийн ой боллоо
2016 оны 9-р сарын 12, Даваа гариг, 03:25

Хувцас захиалга, засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Буянт үйлийн шим” хоршооны байгуулагдсаны 20 жилийн ой болж өнгөрлөө. Тус байгууллагын ойн баярын хуралд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, "Буянт үйлийн шим хоршоо”-ны захирал А.Сэржханд болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог “Хувцас захиалга, оёдол эсгүүрийн салбар уналтанд орсон байсан үед санаа нийлэн хоршоогоо байгуулж өдий зэрэгт хүрэн, 20 жилийн ойгоо тэмдэглэж буй та бүхэнд баярын мэнд хүргэе. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ажлын хүрээнд та бүхнийг дэмжиж ажиллана гэдгээ хэлэхэд таатай байна” гэсэн юм.

 
Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөв
2016 оны 9-р сарын 12, Даваа гариг, 03:12

Аймгийн ИТХ-аас жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ зохион байгуулж, ар гэрийнхэнд нь хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх энэ өдрийн хүрээнд сүм хийдэд буян номын хурал болж, хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, ар гэрийнхнийг нь аймгийн удирдлагууд хүлээн авч уулзан санал гомдлыг нь сонсч гарын бэлэг гардууллаа. Уг арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, ЗДТГ-ын дарга Б.Ганболд нарын албаны хүмүүс оролцов.

 
« ЭхлэхӨмнөх12345678910ДараахиТөгсгөл »

Хуудас 104-с 2
Find us on Facebook
Follow Us