You are here: Home Мэдээ мэдээлэл Үйл явдлын мэдээ

Валютын ханш (ХААН Банк)

Цаг агаарын мэдээ

ЗДТГазар

7043-1111

МОНГОЛ БАРАА

Үйл яв
ОЛОН НИЙТ-ЦАГДАА-ХАРЬЦАА СЭДЭВТ ЗӨВЛӨМЖ
Бичсэн .   
2013 оны 3-р сарын 11, Даваа гариг, 14:14

Цагдаагийн байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажил-иргэд олон түмэн та бүхний туслалцаа дэмжлэг, хамтын ажиллагааны үндсэн дээр явагддаг. Иргэд-цагдаагийн хамтын ажиллагааг сайжруулахын тулд та бүхэнд доорх зөвлөмжийг өгч байна.
1.Аливаа гэмт хэрэг, зөрчлийн талаар ялангуяа нууцаар үйл ажиллагааг явуулж буй хууль бус үйлдлийн талаар Цагдаагийн газрын даргын 70432112, дэд даргын 70433086, Эрүүгийн цагдаагийн тасгийн даргын 70432306, Хэрэг бүртгэх тасгийн даргын 70435210, хэв журмын тасгийн даргын 70432398, Замын цагдаагийн тасгийн даргын 70435225 тоот утсанд мэдэгдэж хамтран ажиллана уу. Мэдээллийн нууцлалыг чанд хадгалж, мэдээлэл батлагдвал үнэлж мөнгөн шагнал олгоно. Мөн Хэсгийн төлөөлөгч /байцаагч/, хэрэг бүртгэгч нар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 116 дугаар зүйлд зааснаар иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч, бүртгэн албан ёсны шалгалтыг 5-14 хоногт хийж, тодорхой шийдвэр гарган дуусгах ёстой. Хэрэв хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй бол дээрх утсануудад хандаж болно.
2.Цагдаагийн ажилтнуудын боловсрол, мэдлэг, ажлын дадлага туршлагаас шалтгаалан иргэдтэй зөв боловсон, шударга харьцаж ажиллах талаар дутагдал гаргадаг. Бид энэ үйл ажиллагаандаа байнга анхаарч ажилладаг. Хэрэв та цагдаагийн ажилтан харьцаа, соёл, хуулийн дагуу ажиллах ажиллагаандаа дутагдал гаргавал мөн дээрх утаснуудад хандаж болно.

ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ЦАГДААГИЙН ГАЗАР

 
Төрийн худалдан авах ажиллагааг сайжруулах төсөл 2015 он хүртэл хэрэгжинэ
Бичсэн .   
2013 оны 3-р сарын 11, Даваа гариг, 14:01

Төрийн аливаа бараа ажил үйлчилгээг худалдан авах үйл ажиллагаа буюу тендер шалгаруулалт араасаа байнга хэл ам дагуулдаг. Дарга удирдлагууд танил талдаа тендер авч өгсөн, гүйцэтгэгч чанаргүй, удаашралтай хийж байна гэх олны хардлагаас холуур тойрдоггүй. Энэ байдлыг өөрчлөхийн тулд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хяналтыг чангатган, ил тод нээлттэй байх нь чухал юм. Энэ ч үүднээс Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр төрийн худалдан авах ажиллагааны ил тод, өрсөлдөөнт тогтолцоог бэхжүүлэх төсөл 2015 оны 03 сар хүртэл Ховд аймагт хэрэгжихээр боллоо. Энэ хүрээнд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга н.Гомбосүрэн Мерси Кор төслийн зохицуулагч Н.Батсүх нар төрийн худалдан авах ажиллагааны ил тод, өрсөлдөөнт тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Мөн төслийн үйл ажиллагааны чиглэлээр төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн төлөөлөл, оролцогчдод мэдээлэл танилцуулга хийхээс гадна ЕБС-ийн сурагчдын дунд “шударга ёс-миний нүдээр” сэдэвт зургийн уралдааны шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн гаргаж, шагналт байрын эздийг шагнаж урамшуулав.

 
Сумдын удирдлагууд номын дуу сонсож байна
Бичсэн .   
2013 оны 1-р сарын 24, Пүрэв гариг, 15:36

Аймгийн бүх сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар томилогдон үүрэгт ажилдаа ороод байна. Ихэнх нь шинээр сонгогдсон дарга удирдлагууд бөгөөд цаашдын ажилд нь хэрэг болохуйц олон төрлийн мэдээллийг агуулсан зөвөлгөөн өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын их танхимд үргэлжилж байна. Хоёр өдрийн турш номын дуу сонсох уг зөвөлгөөнд бүх сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч, Төрийн сангийн төлөөлөгчид нийлсэн 80 гаруй хүн оролцож байгаа бөгөөд шинээр батлагдсан хууль тогтоомж, Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх, Монгол Улсын Засгийн газрын болон аймгийн бодлогыг сум орон нутгийн түвшинд хэрэгжүүлэхэд чиглэгдсэн арга зүйн зөвлөгөө авч байна. Нэн ялангуяа энгийн гэж хэлж болох ч бодит амьдралд нэн хэрэгцээтэй мэдээллүүдийг сургалтанд оролцогчид анхааран сонсож байв. Тухайлбал баримт бичгийн стандарт, үндэсний хөтөлбөр тогтоол шийдвэрийн биелэлт тооцох аргачлал, төрийн албаны стандарт, хөрөнгө оруулалт худалдан авах ажиллагаа, орон нутгийн хөгжлийн сангийн талаар гэх мэт 38 төрлийн илтгэл мэдээллийг хоёр өдрийн туршид энэхүү сургалтаар авч байна. Сургалтын эцэст бүх сумдын Засаг дарга нартай аймгийн Засаг дарга 2013 онд хамтран ажиллах гэрээ байгуулж, үзэглэх юм.

 
Хууль зүйн салбарынхан хөдөө сумдад ажиллалаа
Бичсэн .   
2013 оны 1-р сарын 24, Пүрэв гариг, 15:24

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Хууль зүйн салбарын шинэчлэлийн хүрээнд аймгийн Засаг даргын 2013 оны 14 тоот захирамжаар ЗДТГ-ын хууль зүйн хэлтсийн дарга Б.Алтанбадралтаар ахлуулсан цагдаа, шүүх, прокурорын байгууллагын төлөөлийг багтаасан ажлын хэсэг Мөст, Мөнххайрхан, Цэцэг, Алтай, Үенч, Булган сумдад очиж ажиллалаа.
Цагдаагийн газрын дарга, хошууч Ж.Дөлбадрах, аймгийн прокурор Б.Ганбаатар, аймгийн шүүхийн давж заалдах шатны шүүгч н.Туяа зэрэг хууль хяналтын байгууллагын шийдвэр гаргах түвшний эрх мэдэл бүхий хүмүүс хөдөө сумдад газар дээр нь очиж ажиллан өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажлаа ард иргэддээ тайлагнаж, тэдний санал хүсэлтийг сонсон, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, ганцаарчилж мэдээлэл авах буюу зөвөлгөө өгч ажилласнаараа онцлог болов. Анх удаагаа ийн өргөн бүрэлдэхүүнтэй хууль хяналтын байгууллагынхан хөдөө сумдад ажиллаж иргэдийн асуултанд газар дээр нь хариулт өгч, тэдний саналыг авч байгаад иргэд талархалтай хандаж байсан юм. Мөнххайрхан сумын иргэд хөдөлмөрчид сум дундын хоёрдугаар шүүх буюу Булган сумын шүүхэд харьяалалтай асуудлыг цуцалж аймгийн нэгдүгээр шүүхэд харьяалалтай болгох саналыг тавьсан юм. Үүнийг холбогдох дээд газарт уламжлахаар боллоо. Мөн сумын цагдаа, хэсгийн төлөөлөгчдийн нийгмийн асуудалтай холбоотой, бусад шүүх прокурорын байгууллагатай холбоотой хувийн шинж чанартай асуудлаа иргэд түлхүү тавьж тэр дор нь хариултыг нь авч байсан юм. Үүнээс гадна нууцын зэрэглэлтэй болон ганцаарчилж уулзах хүсэлтэй хүмүүсийг Цагдаагийн газрын дарга, хошууч Ж.Дөлбадрах, аймгийн прокурор Б.Ганбаатар, шүүгч н.Туяа нар хүлээн авч уулзав.
Сумдын удирдлагууд ихэнх нь шинээр сонгогдсон дарга нар бөгөөд тэдний ажилд шалган туслах үүргийг ажлын хэсэг давхар хариуцаж ажиллалаа. Тухайлбал хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор гар болон цахим сан бүрдүүлэлт, мэдээлэл лавлагаа олгосон байдал, сум багийн ИТХ, тэргүүлэгчид, Засаг дарга байгууллагын дарга нараас гаргаж байгаа тогтоол захирамж, тушаал шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж зөрчил дутагдал арилгуулах арга хэмжээ авсан юм. Аймаг, сумын ИТХ-ын дарга нар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга нар байдаг бөгөөд тухайн сум орон нутаг энэ чиглэлээр хэрхэн ажилласныг дүгнэж үүрэг чиглэл өглөө. Үүнээс гадна гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, архидан согтуурахтай тэмцэх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах болон байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт, хүний эрхийг хангах, олон нийт цагдаагийн хамтын ажиллагааны үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг шалган туслав. Эцэст нь ард иргэдэд урлаг соёлын арга хэмжээг зохион байгуулж, байгууллагын үйл ажиллагааг сурталчилсан уулзалт тэмцээнийг зохион байгуулсан юм.

 
« ЭхлэхӨмнөх101102103104ДараахиТөгсгөл »

Хуудас 104-с 104
Find us on Facebook
Follow Us