img01
Өвөрмөц тогтоцтой газрууд
img01
Үзэсгэлэнт байгаль
img01
Дархан цаазат газар
img01
Байгалийн цогцолборт газар
img01
Байгалийн нөөц газар
img01
img01
img01

                    Хөх Сэрхийн нурууны дархан цаазат газар

Ховд, Баян-Өлгий аймгуудын нутгийн зааг дээр Монгол Алтайн нурууны хойд салбар уул болох Гурван Цаст уулаас зүүн урагшаа 50 гаруй км урт, 20 км өргөн үргэлжлэн тогтсон 65920 га талбай бүхий нуруу юм. Олон төрлийн ан амьтан, ургамал болон түүх соёлын олдвор арвинтай үзэсгэлэнт байгальтай учир 1977 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн 76-р зарлигаар дархалсан бөгөөд УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор ТХГН-ийн тухай хуульд нийцүүлэн дархан цаазат газраар баталгаажуулсан. Энэ дархан цаазав газар нь аргаль, янгирын сүргийн нэг гол идээшил нутаг төдийгүй Монгол Алтайн нурууны байгалийн унаган төрх, экологийн тэнцлийг хангахад онцгой нөлөө бүхий нутаг юм.

                   Говийн их дархан цаазат газар “Б” хэсэг

Төв Азийн өргөн их говь нь байгаль ертөнцийн өвөрмөц тогтцыг хадгалан үлдсэн ховордсон ан амьтан, ургамлын өлгий нутаг юм. Энэ хэсэгт Алтайн цаадах говийн БНХАУ-тай хил залгах Тахийн шар нуруу, Их, Бага Хавтаг, тэдгээрийн хоорондох өргөн уудам хөндий тал, Хонин ус, Баруун хуурай зэрэг элсэрхэг тойром бүрдтэй говийн хэсэг багтана.
Говийн их дархан цаазат газарт ховор ба ховордсон тоорой, улаан түлээ, монгол тост зэрэг модлог ургамал, улаан гоёо, морин зээргэнэ, өргөст хармаг, чихэр өвс мэтийн эмийн ургамал элбэг тохиолдоно.
1975 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн 84-р зарлигаар дархан цаазат газар болгосон бөгөөд 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор ТХГН-ийн тухай хуульд нийцүүлэн дархан цаазат газрын ангилалаар баталгаажуулсан.

img01

 Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газар

Хар-Ус нуур нь Монгол Алтайн уулсаар хүрэлэгдсэн д.т.д 1157 м өндөрт оршдог, нуурын талбай бүх арлуудын хамт 1859.2 км2, хамгийн их өргөн нь 26.2 км, дундаж өргөн нь 25.8 км, хамгийн их урт нь шулуунаар 72.2 км, дунджаар 2 м гүнтэй, ус цуглуулах талбай нь 70450 км2 болно.
Хар-Ус нуурт том жижиг Хар ус нуурын байгалийн цогцолборт газарт 54 зүйл хөхтөн, 268 зүйл шувууд, 455 зүйл ургамал 4 зүйл загас 6 зүйл мөлхөгч 131 зүйл шавж бүртгэгдсэн байна.
Хар-Ус нуурын БЦГ-ын ховор болон нэн ховор цоохор ирвэс /Uncia uncial/, монгол бөхөн /Saiga tatarica mongolicg/, аргаль хонь /Ovis ammon/, борцгор хотон /Pelecanus crispus/, халбаган хошуут /Platalea leucorodia/, гангар хун /Cygnus Cygnus/, хар өрөв тас /Cicona nigra/, хээрийн галуу /Anser indicus/, алтайн сонгино/Allium altaicum/, цав цагаан бөлбөө, бяцхан саахуу цэцэг, вансэмбэрүү зэрэг амьтан, ургамлын төрөл, зүйлүүдтэй.
Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газар нь асар олон тооны усны шувуудын үүрлэж, өндөглөдөг, нүүдлийн шувуудын дайран өнгөрдөг гол чухал газар учир хамгаалалтын маш ач холбогдолтой нутаг юм. Ийм учраас “Олон улсын ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчныг хамгаалах тухай”/Рамсар, Иран, 1972/ олон улсын конвенц, мөн шувуудын чухал газар /IBA/, Унаган шувуудын газар нутаг /EBA/-ийн шалгууруудыг хангаж хавсралт жагсаалтанд бүртгэгдсэн газар юм.
Олон тооны том жижиг арал байдгаас хамгийн том нь нуурын зүүн хэсэгт байрлах 400 гаруй мянган хавтгай дөрвөлжин км талбай бүхий Агваш арал юм.
1997 оны 47-р тогтоолоор Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрыг байгуулсан.

Цамбагаравын байгалийн цогцолборт газар

Цамбагарав уул нь д.т.д 4208 м өндөрт өргөгдсөн, мөнх цас, мөсөн голууд нь мөстлөг судлалын шинжлэх ухааны сонирхлыг зүй ёсоор татдаг учир олон улсын эрдэмтэд хамтран ажилаж ирсэнээс гадна туршилт судалгааны цэг байгуулжээ.
Энэ уулыг эрт дээр үед өөлд ястангууд “Цаст” хэмээдэг байжээ. Нэгэн уран дархан хүн уулынх нь өнгө байдалд нийцүүлж бурхан бүтээж түүнийгээ Цамба - гарав хэмээн нэрлэж Цастын өвөрт оргил хувьд байдаг Жинст хэмээх уулын оройд залснаас Цамбагарав гэж нэрлэгдэх болсон гэдэг.
Цамбагарав уулын 110960 га талбайг УИХ-ын 2000 оны 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан юм. Энэ уулыг улсын хамгаалалтанд авсан шалтгаан нь 1-рт, мөс судлалын чухал ач холбогдолтой, 2-рт, ирвэсний хэвийн өсөлтийг хангах зорилго байсан юм.

Мянган угалзатын нурууны байгалийн цогцолборт газар

Цэцэг сумын баруун хойт хэсэгт орших Мянган угалзатын нуруу нь баруун хойноос зүүн урагш чиглэсэн баруун талаараа Ангиртын гол, зүүн талаараа Цэцэг нуурын хотгороор тусгаарлагдан оршино. Мянган угалзатын нуруунд аргаль, янгир, ирвэс, чоно, буга, үнэг зэрэг нэн ховор, ховор амьтад, жигүүртнээс ёл, хойлог, шонхор зэрэг шувууд байршин амьдардаг. Тохой, Ембүү, Хиагт, Буга боодог, Сэнжит хад зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд, Халиуны хөтөл, Цагаан эргийн хүн чулуу, Хөшөөтийн буган хөшөө зэрэг түүх, соёлын дурсгалуудыг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой.
Мянган угалзатын нуруу нь аргаль хонины үндсэн байршил нутаг бөгөөд 2002 оны 6-р сарын 28-ны өдрийн УИХ-ын 39 тоот тогтоолоор улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангилалд оруулсан.

Мөнххайрханы байгалийн цогцолборт газар

Мөнххайрхан уул нь Монгол Алтайн гол нурууны хэсэг, зүүн урагшаа 50 гаруй км үргэлжлэх бөгөөд Монгол Алтайн нуруун дахь хамгийн их мөнх цастай уул юм. Мөнххайрхан уулын ноён оргил болох Таван хумст нь д.т.д 4362 м өндөрт өргөгдсөн бөгөөд энд Монгол улсын улаан номонд орсон 11 зүйлийн хөхтөн, 24 зүйлийн шувуу, 3 зүйлийн мөлхөгч, хоёр нутагтан амьдардаг. Мөн манай оронд төдийгүй дэлхийд нэн ховорт тооцогдох 72 зүйлийн ургамал энд ургана.

Ховд, Баян-Өлгий аймгийн нутгийг дамнан орших Мөнххайрхан уул түүний орчмын газар нутгийг 2006 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангиллаар Улсын тусгай хамгаалалтанд авсан.
Мөнххайрхан уулыг хамгаалалтад авсны ерөнхий ач холбогдол нь Монгол Алтайн нурууны экологийн тэнцвэрт байдлыг хангах, байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, аялал жуулчлал хөгжүүлэх, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад оршино.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

img01

Манханы байгалийн нөөц газар

Ховд аймгийн Манхан, Зэрэг, Дарви сумын Хар-Ус нуурын урд хоолойн тал юм. Дэлхий дээр одоо байгаа хоёр янзын бөхөн байдаг бөгөөд тэдгээрийн нэг болох соргог бөхөн нь дэлхий дээр зөвхөн Монгол улсад тэр дундаа Шарга Манханы талд амьдардаг. Манханы тал (Шаргын тал орно) нь 390071 га талбайтайгаар 1993 онд УИХ-ын 83 тоот тогтоолоор улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамруулсан.