img01
Музей
img01
Хөгжимт драмын театр
img01
Зочин буудал
img01
Жуулчны бааз
img01
Нэвтийн рашаан
img01
Ховд кофе шоп
img01

ХОВД АЙМГИЙН МУЗЕЙН ТАНИЛЦУУЛГА
    Ховд аймгийн музей нь 1950 онд орон нутаг сурталчлах кабинет нэртэй 1 орон тоо,  40 гаруй үзмэртэй анх байгуулагдаж байсан. Байгуулагдсанаасаа хойш аж ахуй зохион байгуулалтын талаар улам бэхжиж, баруун монголын ард түмэнд аймаг орон нутгаа сурталчлах ажлын хүрээ жилээс жилд өсч, 1967 онд Аймгийн орон нутаг судлалын музей, 1991 онд Аймгийн музей болон өргөжиж, өдгөө 13 орон тоотой 9 танхимтай, 3122 ширхэг үзмэртэй, жилдээ дотоод гадаад нийлсэн  4-5  мянган үзэгчид сонирхон үздэг баруун монголын  соёлын томоохон төв болон өргөжин үйл ажиллагаагаа явуулж байна. . Ингээд салбар музейн талаар товч дурдвал:
    2008-2012 онд  Ховд Аймгийн Засаг даргын санаачилсан “Оюунлаг Ховд” Хөтөлбөрийн хүрээнд  Ховд аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойг угтан олон ястны “Өв соёлын хүрээлэн”-г барьж байгуулсан.
 Энэхүү хүрээлэн нь  Ховд нутагт   мянга мянган жилийн турш эв найртай амьдран ирсэн олон үндэстэн ястнуудын өвөрмөц ёс заншил, түүх соёлын онцлогийг харуулсан үндэсний соёлын өвийг төрөлх нутгийн зон олон ард иргэд, болон  гадаад, дотоодын зочид төлөөлөгчдөд таниулах, ирээдүй хойчдоо Өв соёлоороо бахархах,, үлгэр дууриалал үзүүлэх, өвлүүлэн үлдээх  зорилготой соёл гэгээрлийн томоохон  төв болон ажиллаж байна.

Ховд аймгийн музейгээс Өв соёлын хүрээлэн дээр байнгын болон түр үзэсгэлэнгүүдийг тогтмол гаргана ажиллаж байна.

 

img01

1930 оны эхээр байгуулагдсан сайн дурын уран сайханчдын бүлгэм дугуйлан гэж байгуулагдаад улмаар 1940 оны үед театрчилсан клуб болон өргөжиж баруун хязгаарын урлагийн төв газар болжээ. Тэр үед Ховдод олон ястны үндэстний урлагийн газар болох “Олон ястны клуб” байсан нь сүүлдээ аймгийн театрчилсан клубтэй нэгджээ. Олон ястны клубыг санаачлагчид идэвхтэн зохион байгуулагчид нь Буурчийн Жамъяан, М.Пүрэвжал, Жамъяаны Буянтогтох, Н.Дэндэв нарын ардын урлагаар хүмүүжсэн авъяаслаг уран бүтээлч залуус байв.
Ховд аймгийн Алтан гадас одонт хөгжимт драмын театр нь 1950 оны 11 сарын 25-нд анх хөшгөө нээж байснаас хойш өнөөдрийг хүртэл 60 гаруй жил Монголын урлагийг хөгжүүлэх, дэлхийн сонгодог бүтээлээр ард түмнийхээ сонорыг мялааж нүдийг баясгаж байна. Ховдын театраас Б.Жамъяан, Ж.Буянтогтох, Ж.Чулуун, МУГЗ Чойсүрэнгийн Жамсранжав /Жамъяаны ач хүү/, МУГЗ Чулууны Чинбат / Жамъяаны ач хүү/, МУГЖ Д.Найдан, МУУГЗ хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, МУАЖ М.Яасай, МУГЖ дуучин Д.Цэндсүрэн, Д.Болормаа, МУУГЗ зураач М.Амгалан, МУГЖ жүжигчин Д.Занданхүү, МУУГЗ найруулагч Г.Лам-Очир, Д.Гомбосүрэн, МУГЖ жүжигчин С.Мэндээ, МУГЖ бүжигчин Ш.Хүүхээ, Б.Дугараа, МУГЖ хөөмэйч Н.Сэнгэдорж, МУУГЗ морин хуурч М.Довчин, МУАЖ Д.Мяасүрэн, МУАЖ Б.Зангад зэрэг урлагийн олон одод төрөн гарсан.
1970 оны 11-р сарын 25-нд БНМАУ-ын Ардын Их хурлын тэргүүлэгчдээс Ховд аймгийн хөгжимт драмын театр үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан “Алтан гадас” одонгоор шагнажээ.
Монгол улсын Засгийн газрын 2009 оны 8-р сарын 18-ны өдрийн 254-р тогтоолоор Ховд аймгийн хөгжимт драмын театрыг Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт Жамъяагийн Чулууны нэрэмжит болгосон байна.

 

img01

“Минж” зочид буудал

Утас: 99993925

Цахим хаяг: minjbuudal@gmail.com

 

“Өргөө” зочид буудал

Утас: 70438890

Цахим хаяг: khowd_orgoobuudal@yahoo.com

 

“Минж” зочид буудал

Утас: 99993925

Цахим хаяг: minjbuudal@gmail.com

 

“Ховд” зочид буудал

Утас: 99114006

Цахим хаяг: hovdhotel@gmail.com

 

“Тэнгис” зочид буудал

Утас: 99037302, 95112898

 

“Цамбагарав” зочид буудал

Утас: 99979858

 

“Боорж” зочид буудал

Утас: 95159401 70432401

 

“Рояаль” зочид буудал

Утас: 70433968

Цахим хаяг: Soyoloo_0409@yahoo.com

 

“Рояаль” зочид буудал

Утас: 70433968

Цахим хаяг: Soyoloo_0409@yahoo.com

img01

“Мөнгөн уул” жуулчны бааз

“Мөнгөн уул” жуулчны бааз нь 2005 онд байгуулагдсан. Байгуулагдаад 10 дахь жилдээ тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Тус бааз нь Ховд хотын төвөөс 9 км, онгоцны буудлаас 4 км-ийн зайд Ховд хотын Баруун зүгт байрладаг.

Утас: 99438105, 99432120

“Энергийн хад” жуулчны бааз

Энергийн хад жуулчны бааз нь 2003 онд анх байгуулагдсан. Ховд аймгийн Жаргалант сумын Шүүтийн тохой хэмээх газарт аймгийн төвөөс 6 км зайтай, нэг ээлжинд 30 хүн хүлээн авах хүчин чадалтай.

Утас: 99438200, 88438200

hovd_guide@chinggis.com

bayarhuub@yahoo.com

img01

Нэвтийн рашаан
Ховд аймгийн Дуут сумын Цагаан бургас багийн нутагт, аймгийн төвөөс 71 км зайд байгалийн үзэсгэлэнт газар байрладаг. Нэг ээлжиндээ 120 хүн хүлээн авч үйлчлэх хүчин чадалтай, амралт чөлөөт цагийн арга хэмжээ зохион байгууллах спортын талбай, амралтын талбай, Дотор, Нүд, Толгой, Цөс, Бөөр, Элэг, зэрэг олон нэр төрлийн эмчилгээний рашаантай.
Утас: 99528038

 

 

 

 

img01

Манай кофе шоп нь Ховд Их Сургуулийн эсрэг талын Өнхрүүш бэйкеригийн 1 давхарт байрладаг. Дараах нэр төрийн бүтээгдэхүүнүүдээр үйлчилж байна.
Эсппрессо /esppresso/, Американо /americano/, Капучино /cappucchino/, Капе латте /cafй latte/, Caf mocha /mochachino/, Caramel macchiato, Ванилтай латте /vanilla latte/, Хазелнат латте /Hazelnut latte/ зэрэг 8 төрлийн халуун, хүйтэн /мөстэй/ кофе, Еarly grey, Жасмин /jasmine/, Ногоон цай /green tea/, нимбэг /lemon/, киви /kiwi/, жүрж /orange/-ийн жүүс, халуун хүйтэн аньс, нэрс, чацарганы шүүс, манго /mango/, гүзээлзгэнэ /strawberry/, киви /kiwi/, гадил /banana/-ын шэйкээр үйлчилж байна.

Утас: 88075724, 99439853    
Пэйж хуудас: khovd coffee shop