img01
Мөнгөлөг шагшуурга
img01
Олон улсын хөөмийн наадам
img01
Бий биелгээний наадам
img01
Тууль, цуурын наадам
img01

“Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баяр
“Мөнгөлөг шагшуурга” цас мөсний баярыг өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, эх дэлхий, ан амьтнаа хайрлан хамгаалах үндэсний ёс, заншлаа сэргээх, олон үндэстэн ястны ардын язгуур урлагийг сурталчлах, өвлийн аялал жуулчлал, өвлийн спортыг хөгжүүлэх зорилгоор 2 жил тутамд зохион байгуулдаг. 2018 оны 02 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

img01

“Олон улсын хөөмийн наадам”
Монгол хөөмийн уламжлалт урын санг сурвалжлан илрүүлэх, судлан сурталчлах, өвлүүлэн хөгжүүлэх, билэг авъяастныг тодруулж алдаршуулах, хөөмийчдийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Хөөмийн наадмыг уламжлал болгон зохион байгуулж байна. 2018 онл Хөөмийн олон улсын V дугаар наадмыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

img01
img01

Монгол улсын төрийн соёрхолт туульч Авирмэдийн нэрэмжит туулийн наадам, нэрт хуурч П.Наранцогтын нэрэмжит цуурын наадам

Монгол туул, цуурын урын сан, дэг сургуулийн онцлогийг судлан сурталчлах, хойч үед өвлүүлэн үлдээж, амьд уламжлалыг хөгжүүлэх, олон нийтэд таниулах, туульчдын залгамж үеийг бэлтгэх зорилгоор туулийн наадмыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөн 2015 онд анхдугаар наадмыг зохион байгууллаа. 2019 онд 2 дугаар наадмыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.